ЖҮДОЧИД БҮЛЭГЛЭН ХҮН ЗОДСОН УУ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 32 секунд
ЖҮДОЧИД БҮЛЭГЛЭН ХҮН ЗОДСОН УУ?

ЖҮДОЧИД БҮЛЭГЛЭН ХҮН ЗОДСОН УУ?

Жүдочид бүлэглэн хүн зодсон, гутлаа долоолгохыг шаардсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүр мэдээлэл өглөө. Жүдочид бүлэглэн зодоон хийсэн гэх хэргийн хувьд “Үл ялих зүйлээс болсон маргаанууд гэсэн нөхцөл байдлууд тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Шууд нэр бүхий жүдочид хэмээн хэлэх боломжгүй. Наймдугаар сарын 26-27 шөнө шилжих уг хэрэг болсон боловч  хохирогч долоо хоногийн дараа буюу есдүгээр сарын 2-ны өдөр өргөдлөөр гомдол ирүүлсэн. Иймд иргэний гомдлын дагуу хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгаж байна. Энэ хэргийн хувьд урьдчилсан байдлаар гэм буруугүйн хэргийг хэлэх боломжгүй байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн  юм.

Харин зарим эх сурвалжийн хэлснээр, жүдочид хохирогчийг зодчихоод “Эмнэлэгт үзүүлээрэй, бид нар үхлийн цохилт ч хийж мэднэ” гэж тавласан гэнэ. Одоогоор хохирогч зүрхэндээ хүнд гэмтэл авсан бөгөөд зүрх, судасны эмч нарын хэлснээр, Монголд эмчлэгдэх боломжгүй аж. Хохирогч өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд удаан хугацаагаар зогсох, босч явахад хүндрэлтэй байгааг ар гэрийнхэн нь хэлж байна. 

Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банктай холбоотой асуудлыг эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ
Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банктай холбоотой асуудлыг эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.