Авлигатай Тэмцэх Газраас 244 албан тушаалтны 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд дэлгээд байна.
Эдгээр мэдүүлэг гаргасан албан тушаалтнуудын дотор Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Засаг дарга С.Дангаасүрэн нарын мэдээлэл Авилгалтай тэмцэх газрын сайтад нийтлэгдсэн байна.
Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэнгийн нийт орлого 579,419.6 мянган төгрөг байна.
Түүний гэр бүлийн гишүүдийн нийт орлого 6,240.0 мян.төгрөг байна.
Харин өнгөрсөн жилд гэр бүлийн орлогоороо орон нутгийн дарга нараас улсдаа толгой цохиж байсан ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнгийн гэр бүлийн орлого 14 дахин багасаж 7,320.0 мян.төгрөг хэмээн мэдүүлсэн байна.
Эх сурвалж: ERDENETINFO