Жүжигчин Б.Даваажав Р.Чойном агсны амьдралаар кино бүтээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 59 секунд
Жүжигчин Б.Даваажав Р.Чойном агсны амьдралаар кино бүтээнэ

Жүжигчин Б.Даваажав Р.Чойном агсны амьдралаар кино бүтээнэ

Жүжигчин Б.Даваажав нэрт яруу найрагч Р.Чойном агсны бодит амьдралаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино хийнэ.

Тэрбээр Р.Чойном агсны амьдралыг уран сайхны кино болгохыг олон жил төлөвлөн зорьж яваа бөгөөд ойрын өдрүүдэд хамтын ажиллагааны хүрээнд эхний уулзалтуудаа хийж эхэлжээ.

Тухайлбал, СГЗ, сэтгүүлч Г.Золжаргал, Р.Чойном агсны өвийг хамгаалах "Өд" сангийн хамт олонтой уулзах юм байна. Мөн жүжигчин залуугийн нүүр номондоо оруулсан нийтлэлийн дагуу иргэд нэрт найрагчийн бүтээлийн дээж болон мэдээллийг хуваалцахаас татгалзахгүйгээ илэрхийлсэн байна.

Жүжигчин Р.Даваажав тухайн бүтээлдээ Р.Чойном агсны амьдрал, уран бүтээлийн бодит түүхийг мэдэх, бүтээлийн дээжээс хадгалсан хүмүүс болон хамтран ажиллаж дэмжин туслах иргэд, ААН, уран бүтээлчидтэй хамтран ажиллахаа илэрхийлээд буй.

Шүүгч нар  хахуульд өртөв үү
Шүүгч нар хахуульд өртөв үү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.