САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЦАЙЧИХСАН ЖДҮ-ЧИН Л.ЭНХБОЛДЫГ "ЭРДЭНЭС МОНГОЛ" КОМПАНИЙН ДЭД ЗАХИРАЛД УЛАЙРАН ЗҮТГҮҮЛЖ ЯВНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 0 секунд
САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЦАЙЧИХСАН ЖДҮ-ЧИН Л.ЭНХБОЛДЫГ “ЭРДЭНЭС МОНГОЛ“ КОМПАНИЙН ДЭД ЗАХИРАЛД УЛАЙРАН ЗҮТГҮҮЛЖ ЯВНА

САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЦАЙЧИХСАН ЖДҮ-ЧИН Л.ЭНХБОЛДЫГ “ЭРДЭНЭС МОНГОЛ“ КОМПАНИЙН ДЭД ЗАХИРАЛД УЛАЙРАН ЗҮТГҮҮЛЖ ЯВНА

2018 оны өвөл “Шударга таван гишүүн” гэдэг нэр өөрсөддөө хайрлаж өргөмжлөөд “бүдүүн даргаа” суудлаас нь авч чулуудсан гишүүн Л.Оюун-Эрдэнэ удалгүй ЗГХЭГ-ын сайд болсон билээ. Сайд болсон даруйдаа “Эрдэнэт” үйлдвэрт онц байдал тогтоох Үндэсний Аюулгүй Байдлын шийдвэрийг гардан гүйцэтгэж явсан түүний хуурамч дүр төрх улам бүр тодорсоор байна. Өнөөдөр Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт эрх баригчид хорвоогийн хог новш шахаж, хэд нугалан ашиг олж байгаа талаар “Шилэн” Цогоо олон зуун хуудас материал дэлгэсэн. Сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ “Цонхоо нээгээд хар, цоо шинэ 30 жил ирсэн шүү. Бид шударга нийгмийг байгуулна” хэмээн цээжээ дэлдэж байсан. Тэгвэл сайдын бас нэгэн шударга бус үйлдэл түмэнд илчлэгдлээ. Тэрбээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар ЖДҮ-гээс гурван удаа зээл авч, өрөө төлөөгүй, хэрэг нь хууль шүүхийн шатанд яваа Л.Энхболдыг зүтгүүлж байгаа гэнэ.
Л.Оюун-Эрдэнийг ийнхүү цайчихсан ЖДҮ-чинг энхрийлэн хайрлаж “Эрдэнэс Монгол”-ын дэд дарга болгохоор амьсгаа дээгүүр явааг харсан тус компаний удирдлага алба хаагчид эсэргүүцэл илэрхийлээд эхэлжээ. Хэд хэдэн том албан тушаалтан “Хэрэвзээ Л.Энхболд манай компанийн дэд захирал болдог юм бол бид ажлаасаа халагдана” гэж байгаа бол ажилчид нь шууд эсэргүүцэл илэрхийлэхээ мэдэгджээ. Гэхдээ бас нэгэн албаны бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Л.Энхболдыг 3,2 тэрбум төгрөг ЖДҮ-гээс “хусахад” гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэрүүхэндээ сүрхий лоббидож байсан аж. Тэр байтугай “Л.Энхболдод ЖДҮ өгөхгүй, зээл авах хуульд нийцсэн шаардлага биелүүлээгүй байна” гэсэн албан хаагчийг сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаас нь мулталж байсан гэдэг. Тэгэхээр хар ам зургаар нь хөөвөл Л.Энхболдын ЖДҮ-гээс зээлсэн 3,2 тэрбум төгрөгний тодохой хэсэг нь шударга нь дэндсэн сайд Л.Оюун-Эрдэнийн хэтэвчинд орсон юм биз гэсэн хардлага хүртэл төрж байгаа юм. Боловсон хүчнээрээ аархах дуртай МАН очиж, очин нэг муу луйварчин, шүүхийн сандалд суух өдрөө хүлээж суугаа ЖДҮ-чинг том албан тушаалд тавих гэж улайрах нь тун сэжигтэй санагдаж байна. Л.Оюун-Эрдэнийн хэлснээр цонхоо нээгээд харахаар шоронд дээлээ нөмрөх ёстой яллагдагч, шүүгдэгч төрийн том албан тушаалд тухлаж байгаа дүр зураг харагдаж, ард түмний ой гутаж байна, та нарт!
Дэлхийн сүйрэл буюу Монголын тэргүүн баячуудын хуучираагүй онигоо
Дэлхийн сүйрэл буюу Монголын тэргүүн баячуудын хуучираагүй онигоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.