Ц.Баасандорж өмгөөлөгч шинжээч н.Цацралаас асуусан асуултыг үргэлжлүүлэн хүргэж байна.
-Асуулт: АТГ-аас 53 хуудас материал өгсөн юм байна?
-Хариулт: Хавтаст хэргээс харчих. Би сайн санахгүй байна.
-Асуулт: Жингийн зөрүүний талаар асууя. Хорогдлыг гэрээнд тохиролцоогүй байхад яагаад “Эм Жи Эс Би” ХХК-иар төлүүлэх дүгнэлт гаргасан юм бэ. Та үүнийгээ тайлбарлах үүрэгтэй шүү дээ. Энэ чинь шүүгдэгч нарыг буруутгагдаад байгаа 3 тэрбум төгрөгийн 1 тэрбум 73 сая төгрөгийн асуудал болохоор та хариулах үүрэгтэй?
-Хариулт: Анхан шатны баримтаа үндэслэж л гаргасан гэхээс өөр зүйлийг тэрбээр хариулахгүй асуултыг булзайруулав. Анхан шатны баримт гэхээс өөр зүйлийг тэрбээр тайлбарлахгүй жингийн зөрүүгээс гарсан мөнгөн дүнгийн учрыг тайлбарласангүй.
-Асуулт: Багануураас 316,950 кг нүүрс хүлээж авсан байна. Тэгвэл энэхүү хүлээж авсан нүүрсийг шуудайлахаар 286 шуудай болоод байгаа юм. Тэгэхээр 14.760 кг нүүрс хохирол гэж тооцсон уу?
-Хариулт: Би мэдэхгүй байна.
-Асуулт: Таны дүгнэлтэд үүнийг хохирол гэж гаргасан байсан шүү дээ?
-Хариулт: Хариулсангүй.
-Асуулт: Таны дүгнэлтээр “Эм Жи Эс Би Ди” компани үнийн зөрүүндээ “Багануур” ХК-д тэрбум 739 сая төгрөг төлөх ёстой гэсэн байсан. Энэ дүгнэлтийг ямар баримтанд тулгуурлааж гаргасан юм бэ?
-Хариулт: Энэ компани ТУЗ-ийн тогтоолд зааснаар 39 мянган төгрөгөөр бус 27500 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан байсан. Тиймээс ТУЗ-ийн тогтоолоор төлөх ёстой гэж дүгнэлт гаргасан хэмээсэн тул Ц.Баасандорж өмгөөлөгчийн асуултад хариулж, жингийн зөрүүг тайлбарлаагүй тул өмгөлөөгч дараагийн өмгөөлөгчийг асуултаа асуухыг хүсэв. Үүний дараа үргэлжлүүлэн асуухаар боллоо. Одоо өмгөөлөгч н.Цэндсүрэн асуулт асууж байна.
Эх сурвалж: 24tsag.mn