Л.Гансүх өлсгөлөн зарлахаар шийджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 7 секунд
Л.Гансүх өлсгөлөн зарлахаар шийджээ

Л.Гансүх өлсгөлөн зарлахаар шийджээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх өлсгөлөн зарлахаар болсон гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ. Учир нь, түүнд холбогдох шүүх хурал энэ сарын 02-нд болох байсан ч гэрчүүд ирээгүй гэх шалтгаанаар энэ сарын 10-ныг хүртэл хойшилсон. 

Улмаар шүүх хурал болтол Л.Гансүхийг цагдан хорьж, мөн дараагийн шүүх хурлыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хийхээр болсон юм. Шүүх хурлыг шүүхийн танхимд бус шоронд хийж байгаа нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж Л.Гансүх үзэж байгаа аж. 

Тиймээс хурлыг шүүхийн танхимд хийхгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн ажээ. Мөн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах ёстой гэдгээ илэрхийлсээр байгаа юм. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Л.Гансүхийн өмгөөлөгчид өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ өгөхөөр товложээ. 
Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/63669.shtml#sthash.ryfgBJPB.dpuf

Унадаг дугуйн зорчих замыг сайжруулснаар түгжрэл 9.1-13 хувиар буурах тооцоо гарчээ
Унадаг дугуйн зорчих замыг сайжруулснаар түгжрэл 9.1-13 хувиар буурах тооцоо гарчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.