“Үгүй ээ цаад эзнийг нь ол...”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 13 секунд
“Үгүй ээ цаад эзнийг нь ол...”

“Үгүй ээ цаад эзнийг нь ол...”

 

Монголын дэлгэцийн урлагийн түүхэнд үлдсэн “Өглөө” кинонд “Сэлэм Тогмидыг алчихаж, хөнөөсөн хүмүүсийг нь барьчихлаа” хэмээхэд  Сүх жанжин “Үгүй ээ, цаад эзнийг нь…” хэмээн баахан бухимдаж зогсдог дүрийг өдгөө их багагүй сайн санаж таарна. “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийг цагдан хорьсон нь ёстой л ийн бухимдуулахад хүргэж байна. Магадгүй үүний цаана авлигатай тэмцэл өрнүүлж байгаа Ерөнхийлөгч маань АТГ-ынханд ийн бухимдаж зогсоо биз.

 

     АТГ-ынхан болохоор жинхэнэ эзэнд нь шууд халдаж чадахгүй, дүлэгнэж байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс Я.Батсуурь хэмээх сэжүүрээс барьж аваад алгуурхан барьцаа лавшруулсаар жинхэнэ эзэнд нь ямар ч маргаангүй хүрэх гэсэн тактик байж ч болох юм.

 

      Я.Батсуурь нь 2012 онд байгуулагдсан “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газар, түүний томилгоогоор “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар томилогдон ажилласан. Тодруулбал, Гүйцэтгэх засаглалын тэргүүн асан Н.Алтанхуягийн томилгоогоор. Түүнийг баривчлан шалгах болсон үндэслэл нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамаатны гэх “Говь повер” компанид 4.5 тэрбум төгрөг шилжүүлсэн, гадаадын хөрөнгө оруулалттай компанид 86 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх тоног төхөөрөмж сонгон шалгаруулалтгүй шилжүүлсэн, хувийн компаниудаар ажил гүйцэтгүүлчихээд төлбөрийг нь өгөлгүй завшсан байж болзошгүй хэмээсэн.

 

      Энэ талаар АТГ болон бусад холбогдох байгууллага хараахан албан мэдээлэл өгөөгүй байгаа. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол Я.Батсуурийг баривчлан хорьдог нь дээр хэлсэнчлэн “...цаад эзнийг нь олох...” гэсэн санаа аж. Учрыг тодруулбал, Гүйцэтгэх засаглалын тэргүүн асан Н.Алтанхуяг нар хэрхэн хааш нь хэдэн төгрөгийг “Тавантолгой”-гоор дамжуулсан болон авсан гэх баримтыг энэ газрын эзнээс тодруулах гэсэн хэрэг байж. Өөрөөр хэлбэл хөдлөшгүй баримтаар “...цаад эзнийг нь...” барих гэж буй бололтой.

 

       Өөр нэг эх сурвалжийн хэлж байгаагаар бол “Говь повер” хэмээх компанийн тендерийн асуудал нь эртнээс эхтэй гэх. Тодруулбал, өмнөх захирал Б.Энэбишийн үеэс эхтэй Н.Алтанхуяг нарын будилаан гэнэ. Юутай ч энэ нь нэлээд эртний ужигарсан том хэрэг байж болох талтай гэдэг нь эндээс харагдана. Мөн 86 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж ч урьд өмнөх захиралтай холбогдоно гэдгийг эх сурвалж хэлсэн. Гэхдээ нэг сэжиг дагуулж байгаа асуудал нь гэвэл Я.Батсуурийг хуулийн дагуу яллагдагчаар татчихлаа. Ингэсэн тохиолдолд эхлээд 60 хоногоор хорих бөгөөд шаардлагатай гэж үзвэл хугацааг нь 30 хоногоор хэдэн ч удаа сунган шалгаж болдог аж.

Эх сурвалж: Unen.mn

 

 

Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрын хэнд нь итгэх вэ?
Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрын хэнд нь итгэх вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.