Зөвшөөрөлгүй уурхайд хоёр хүн шороонд дарагдаж амиа алдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
Зөвшөөрөлгүй уурхайд хоёр хүн шороонд дарагдаж амиа алдлаа

Зөвшөөрөлгүй уурхайд хоёр хүн шороонд дарагдаж амиа алдлаа

Улаанбаатар хотын хэмжээнд 06-р сарын 07-ны өдрийн 05:00 цагаас 06-р сарын 08-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас  Нийт 4594 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 101, зөрчлийн 1383, согтуугийн 494, зам тээврийн ослын 282, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 57 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, НД-ийн 3-р хороонд  "Шороонд  хүн дарагдсан байна" гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлага хүлээн авсан цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж шалгалтын ажиллагаа явуулахад НД-ийн 1-р хороонд суух 56 настай эрэгтэй Д-ийн  зөвшөөрөлгүй нүүрс олборлохоор ухсан аманд ажиллаж байсан, НД-ийн 1-р хороонд суух 27 настай эрэгтэй А,  НД-ийн 7-р хороонд суух 47 настай эрэгтэй Г нар   шороонд дарагдаж нас барсан байна. ХэргийгНалайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Д.Дуулим

 

 

 

 

Шинэ үндсэн хуулиа баталсны 31 жилийн ой тохиож байна
Шинэ үндсэн хуулиа баталсны 31 жилийн ой тохиож байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.