Ананд хүүд АМЬДРАЛ хайрлацгаая
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 12 секунд
Ананд хүүд АМЬДРАЛ хайрлацгаая

Ананд хүүд АМЬДРАЛ хайрлацгаая

Даваа гэх өрх толгойлсон эмэгтэй хүүгийн хамт амьдардаг ба нэг л өдөр хүүгийнх нь бөгсөн бие мэдээ алдаж эмнэлгийн хаалга татжээ. Улмаар нь 2021 оны 3-р сарын 30 нд “Багана нурууны соронзон резонаст томографийн” тодосгогч бодистой оношилгоо хийгдэж нугалмуудын түвшинд 11,8см, хэвлийн хөндийн зайруу 1.7см Х 6.8см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хорт хавдартай болох нь тогтоогдож гэр бүлд нь гунигт мэдээ дуулгасан байна.

Ананд хүү Монгол эмчлэгдэх боломжгүй бөгөөд яаралтай харь орныг зорин амь насыг аврах хүндхэн ачаа ээжийнх нуруун дээр ирээд байна. Хүүгийн мэс заслаас гаднын олон эмнэлгүүд татгалзсан хэдий ч БНСУ-ын SOON CHUN HYANG SEOUL UNIVERSITY HOSPITAL эмнэлэг Ананд хүүг хүлээн авч эмчлэх сайхан мэдээ дуулгасан нь түүний амьд явах эцсийн найдвар болоод байгаа юм..

Гэвч эмнэлгийн эмчилгээний зардал Монгол мөнгөөр 380сая орчим төгрөг болох бөгөөд өрх толгойлсон залуу ээжид энэ их мөнгө яаж байх билээ. Иймээс Ананд хүүгийн ээж ард түмэндээ хандан хүүгийнх нь амийг аварч өгөхийг хүсэн “ХҮҮД МИНЬ АМЬДРАЛ ХАЙРЛААЧ” хандивын аяныг өрнүүлж эхлээд байна.

Монголчууд бид зовох цагт нэгэндээ тусалдаг цагаан сэтгэлтэй хүмүүс. Өнөөдрийн таны өгсөн мянган төгрөг боловч Ананд хүүг амьдралд хүргэх нэг гишгүүр болох юм.

Хэрэв та Ананд хүүд туслах хандивын аянд нэгдэж түүнд дэм тус болохыг хүсвэл Төрийн банк 102700381773 Даваа (Ээж), Худалдаа хөгжлийн банк 406084536 Даваа, Хаан банк 5447233328 Цэцэг жаргал (Эмээ) гэх данснуудад сэтгэлийн хандиваа өргөөрэй.

Бусдад тусалсан таны буян мянгаар үржигдэн буцах болтугай.

Спортлог халуухан охид /33 Фото/
Спортлог халуухан охид /33 Фото/
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.