Ц.Элбэгдорж Чех улсад айлчилж, Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтанд оролцоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
Ц.Элбэгдорж Чех улсад айлчилж, Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтанд оролцоно

Ц.Элбэгдорж Чех улсад айлчилж, Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтанд оролцоно

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар 2015 оны 1 дүгээр сарын 18-20-нд тус улсад төрийн айлчлал хийж, мөн сарын 21-24-нд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцох ажээ.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч М.Земантай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд, Парламентын Сенатын танхимын дарга, Төлөөлөгчдийн танхимын дарга нартай уулзах юм байна. Мөн Монгол, Чехийн бизнес форумыг нээн үг хэлж, Карлын Их сургуулийн Монгол судлалын төвд зочлохоос гадна Чех Улсад сурч, ажиллаж амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.

 

Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн 45 дугаар чуулга уулзалтын Уул уурхай металлургийн бодлогын удирдагчдын хуралдаан, Авлигын эсрэг түншлэлийн санаачилгын арга хэмжээ болон Дэлхийн 2015 оны Усны хөтөлбөр, Дэлхийн эдийн засгийн удирдагчдын уулзалт зэрэг арга хэмжээнд  оролцоно. Чуулга  уулзалтын үеэр зарим улсын Төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Засгийн газар түүхэн дээд амжилт тогтоожээ
Засгийн газар түүхэн дээд амжилт тогтоожээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.