Цагдааг ялтай хүнийг ялгүй гэсэн бичиг хийж өг гэж байгаа нь шударга ёс мөн үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 49 секунд
Цагдааг ялтай хүнийг ялгүй гэсэн бичиг хийж өг гэж байгаа нь шударга ёс мөн үү

Цагдааг ялтай хүнийг ялгүй гэсэн бичиг хийж өг гэж байгаа нь шударга ёс мөн үү

Сонгуулийн Ерөнхий хороо МАХН-ын 76 нэр дэвшигчээс Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян нарын таван хүнийг бүртгэхээс татгалзаад буй.  Тэгвэл эл асуудлаас өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян, нарийн бичгийн дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар мэдээлэл хийлээ.

 

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр "МАХН-аас нэр дэвшихээр бүртгүүлэхэд татгалзсан хүмүүсийг шүүхээс бүртгэ гэсэн шийдвэр гарчихаад байхад давж заалд гээд бүртгэхгүй байна. Цагдаагийн байгууллага, СЕХ хууль зөрчиж байна. 2012 оны сонгуульд орж чадаагүй ч шударга ёс эвсэлд санал өгч суудал авч байсан. Манай гишүүд АН-ыг дэмжиж үнэнч шударга ажилласан. Биднийг Засгийн газрыг тогтвортой байлгасны дүнд Ч.Сайханбилэг ийм хариу барьж байна" гэдгийг онцолсон.

 

Харин  УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хүний эрхийн комисс бол НҮБ-ын харьяа байгууллага. Ардчилсан улсуудад хяналт тавьж тайлагнадаг газар. Тус байгууллага Н.Энхбаяр даргад ялтай эсэх тодорхойлолт хамаагүй гэж дүгнэсэн. Гэтэл цагдаагийн байгууллага энэ тодорхойлолтыг гаргаж өгөхгүй байна. Цагдаагийн байгууллага бол ял шийтгэлийн талаар "Тийм, үгүй" гэх л лавлагаа өгөх үүрэгтэй. Хууль тайлбарлах эрхгүй. Манай улсын сонгуулийг ажиглахаар ирсэн АНУ-ын болон гадны ажилагчид их гайхаж байгаа" гэсэн юм.

 

Түүнчлэн МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян "Н.Энхбаяр дарга бид хоёр хууль зөрчөөгүй. Бидэнд хилсээр тулгасан ялыг үүрсэн. Цагдаагийн байгууллага хуулиар хийх ёстой ажлаа хийхгүй байна. Хуулиар бол ялгүй гэж тодорхойлохоор байгаа. Гэтэл цагдаагийн байгууллага ажлаа хийхээрээ хууль давуулж хийчихээд авлига авах гээд байна. Авлигаар өмнө нь ажил хэргийг зогсоодог байсан бол өнөөдөр ардчиллыг зогсоож байна" хэмээсэн.

 

Тэгвэл намынх нь нөхөд болон өөрөө ялтай, ялгүй гэж хэлсээр байгаа энэ үед хуулийн байгууллагаас ялгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй гэдэг тайлбарыг өгсөөр байгаа. Энэ нь Н.Энхбаяр болон түүний нөхөд худал яриад байна уу эсхүл хуулийн байгууллага үнэнийг гуйвуулаад байна уу гэдгийг ялгаж салгахад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм.  Уг нь хэн ч хаанаас нь ч бодсон бүхэл бүтэн албаны болоод хуулийн байгууллагад нийлж ийн хүнийг гүжирдэж алхам тутамд нь хаалт хийнэ гэж баймааргүй юм. Гэвч МАХН-аас энэ асуудлыг шал эсрэгээр нь ярьж хүмүүсийг төөрөгдүүлж байгаа нь зохимжгүй баймаар.

 

Ер нь эл асуудалд цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг нэхэж, янз бүрийн асуудал үүсгэж цаг хугацаа алдаж сууснаас Дээд шүүхэд хандаад хугацаанаас өмнө ялгүй болгож өг гэсэн бол дээр байсан гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Цагдааг хууль зөрчиж ялтай хүнийг ялгүй гэсэн бичиг хийж өг гэж шаардаад байгаа нь шударга зүйл мөн үү.

 

Магадгүй сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа цагдаагийн байгууллагаас болсон аятай аашлахыг үгүйсгэхгүй юм. Уг нь Э.Эрдэнэжамъянгаас эхлээд МАХН хуульчид олонтаа. Тэдгээр хүмүүс нь энэ бүхнийг мэдэж баймаар л юм.

Д.Дуулим

Ядууралд хүргэдэг 10 зуршил
Ядууралд хүргэдэг 10 зуршил
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.