Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Сонгуульд саналаа өгөх нь иргэн бүрийн үүрэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Сонгуульд саналаа өгөх нь иргэн бүрийн үүрэг

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Сонгуульд саналаа өгөх нь иргэн бүрийн үүрэг

1467171319577341f730eed

“Сонгуульд саналаа өгөх нь иргэн бүрийн үүрэг” Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Тэрбээр саналаа өгч, улмаар ард иргэдээ сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Сонгууль хуулийн дагуу, шударга, үнэн болно гэдэгт итгэлтэй байна. Сонгуульд саналаа өгнө гэдэг бол иргэн бүрийн үүрэг.

Ард түмний минь олон жилийн зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр бид сонгуулиа амжилттай зохион байгуулдаг болсон. Манай иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байж төрийн тухай ярих эрх үүсч байгаа. Техник хэрэгсэл хөгжөөд сонгуулийн үр дүн хурдан гарна. Сонгуулийн үр дүнгээр бид шинэ Засгийн газар, УИХ-аа байгуулна. Ард түмний амгалан тайван байдлыг дээдэлж, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэж байна” гэсэн юм.

1467171321577341f95bc09

1467171324577341fccb877

Д.ЖАРГАЛ

“Монгол дайчин” Б.Гантогтох “One FC”-д анх удаа тулалдана
“Монгол дайчин” Б.Гантогтох “One FC”-д анх удаа тулалдана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.