Шөнийн цэнгээний газарт ноцтой халдлага гарав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
Шөнийн цэнгээний газарт ноцтой халдлага гарав

Шөнийн цэнгээний газарт ноцтой халдлага гарав

АНУ-ын Флорида мужийн Орландо хотын ижил хүйстнүүдийн шөнийн цэнгээний газарт өчигдөр шөнө ноцтой халдлага гарчээ. Галт зэвсгээр зэвсэглэсэн Омар Матийн гэгч 29 настай залуу Пьюлс нэртэй шөнийн цэнгээний газарт гал нээж, 50 хүн амиа алдаж, 53 хүн хүнд хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн хэрэг гарсан талаар БиБиСи агентлаг дамжууллаа. Вашингтон иргэдийнхээ галт зэвсэг эзэмших эрхийн талаар чухалчлан авч үзэж буй энэ үед гарсан ноцтой хэргийн дараа тус улсын Ерөнхийлөгч Барак Обама олон нийтэд хандан мэдэгдэл хийлээ. Тэрбээр болсон явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд Пьюлс шөнийн цэнгээний газарт гарсан хэргийг алан хядлага гэж үзэж байгаагаа хэллээ. Гэмт этгээд Омар Матийн нь хэргийн газарт хүн барьцаалж, цагдаа нарт эсэргүүцэл үзүүлж байгаад буудуулж, амь насаа алдсан байна. Зарим эх сурвалжийн дамжуулж буйгаар эл хэргийн ард Ойрхи Дорнодод эзлэн түрэмгийлэл явуулж буй Лалын улс бүлэглэлийнхэн байж болзошгүй юм. ЭнБиСи Ньюсийн мэдээлснээр О.Матийн нь халдлагыг үйлдэхээсээ өмнө хүчний байгууллага руу залгаж, Лалын улсын дайчин гэдгээ хэлсэн бололтой.

С.Дамдин



Жендэрийн тэгш байдлын чадавхыг бэхжүүлэх сургалтад Сангийн яам, Татварын ерөнхий газрын албан хаагчид хамрагдаж байна
Жендэрийн тэгш байдлын чадавхыг бэхжүүлэх сургалтад Сангийн яам, Татварын ерөнхий газрын албан хаагчид хамрагдаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.