Оффшор данстангуудад Х.Баттулга, Д.Зоригт, Д.Бат-Эрдэнэ нар нэмэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 34 секунд
Оффшор данстангуудад Х.Баттулга, Д.Зоригт, Д.Бат-Эрдэнэ нар нэмэгдлээ

Оффшор данстангуудад Х.Баттулга, Д.Зоригт, Д.Бат-Эрдэнэ нар нэмэгдлээ

Сүүлийн үед дэлхий дахинаа оффшор бүс дэх мэдээлэл шуугиан дэгдээж байна. Энэ шуугианд манай улсын иргэдийн нэр холбогдож байгаа. Улмаар энэ асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон зарим нэр бүхий гишүүдээс  албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгуулах, шаардлагатай тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгуулах хүсэлтийг АТГ-т хүргүүлээд байна. 
 
Иргэдийн хувьд тухайн асуудал нь татвараас зайлсхийхтэй холбоотой хэмээн үзээд буй. Харин УИХ-ын дарга З.Энхболдоос эхлээд эрх бүхий албан тушаалтнууд оффшор бүсэд данстай улс төрчдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн. 
 
Тэгвэл оффшор бүсэд данстай эрхмүүд дээр Эрчим хүчний сайд Д.Зоригт Бермудын арлын оффшор дансандаа 30 сая, "Женко" Х.Баттулга 250 сая ам.доллар байршуулсан нь ил боллоо. Түүнчлэн "Ажнай"-н Д.Бат-Эрдэнэ ч энэ жагсаалтад орж ирсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. 
 
Сонгуульд нэр дэвшигч нь өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгээ тойргийн хороондоо гаргаж өгөх хуультай. Хэрвээ оффшор бүсэд данс эзэмшдэг, компани байгуулсан байгаа бол түүнийгээ мэдүүлэх л ёстой. Тэгэхээр эдгээр хүмүүс оффшор данстай гэдгээ ядаж ХОМ-тээ мэдүүлсэн болов уу гэдэг олны сонирхолыг татаж эхэллээ.    
  
 

 

 
 

Д.Дуулим

Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.