Хэнийх нь үг үнэн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 13 секунд
	 Хэнийх нь үг үнэн бэ?

Хэнийх нь үг үнэн бэ?

Энэ сарын 10-ны өдөр Засгийн газрын  100 хоног тохиож,  хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга  Ц.Нямдорж ”С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч Э.Бат-Үүл гэдгийг Ц.Амгаланбаатар мэдүүлсэн” гэж мэдэгдсэн юм.

Харин  Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл  энэ сарын 12-нд мэдэгдэл хийж, “С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчтай Ц.Нямдорж холбоотой байж болзошгүй” гэх үндэслэлүүдийг тайлбарласан юм. Тэдний хэний үг үнэн бэ гэдэг анхаарал татаж байна.  Талуудын байр суурийг хүргэж байна.

Э.БАТ-ҮҮЛ: Ц.НЯМДОРЖ С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧТАЙ ХОЛБООТОЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

2020.05.12
- С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчтай Ц.Нямдорж  холбоотой юм бишүү гэсэн бодол улам тодрох боллоо. Надад ингэж бодох гурван үндэслэл бий. Нэгдүгээрт, Ц.Нямдорж Хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. Түүн шиг удаан Хууль зүйн сайд байсан хүн байдаггүй. Өөрийгөө Монголын хуулиас дээгүүр тавих болсон. Хуулиас дээгүүр тавьж байна гэдэг нь нотой гэсэн үг. Хоёрдугаарт,    Ц.Нямдорж галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг  утгагүй зүйл ярих боллоо. Ямар ч авцалдаагүй, логик дэс дараагүй, зөрчилдөөнтэй зүйл ярьж байна. Сэтгэц нь зүгээр байгаа даа гэсэн эргэлзээ төрүүлж байна. Гуравдугаарт,  Ц.Нямдорж хүний эрхийн төлөө биш, хүний  эрхийг чангалахын төлөө явж байсан хүн. Сайд байхдаа эрүүдэн шүүх тоног төхөөрөмжийг оруулж ирсэн хүн шүү дээ. Хэрэг хянан шийдвэрлэхэд эрүүдэн шүүх саналыг Ц.Нямдорж гаргасан. Одоо гэнэтхэн хүний эрхийн төлөө тэмцэгч болж  харагдах гэж хичээх болжээ.  Ц.Нямдорж сайдыг гаднаас төрд шургалсан хорт могой гэж үзэж байгааг зориуд хэлмээр байна. Социализмын үед КГБ-ын гар хөл болсон бүхэл бүтэн боловсон хүчний арми Монголд бий болсон. Энэ арми хүчээ алдаагүй юм байна. Сонгууль дөхөхөөр ийм хачин зүйл гаргаж ирдгээ болих хэрэгтэй. Хавтаст хэргийг ил болговол хэрэгт холбоотой олон зүйлсийг би ард түмэндээ хэлмээр байна.
 
 

Ц.НЯМДОРЖ: Ц.АМГАЛАНБААТАР Э.БАТ-ҮҮЛИЙГ ЗАХИАЛСАН ГЭЖ МЭДҮҮЛСЭН

2020.05.10
-2016 оны гуравдугаар сараас хойш С.Зоригийн хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн араас хөөцөлдөж байна. Монголд шударга ёс, хууль гэж байдгийг үзэх гэж зургаан жил болж байна. Миний зүгээс энэ хэрэг дээр хүмүүс хэлмэгдэж байгааг мэдэж байгаа учраас хэргийн захиалагч нарыг хууль хяналтын байгууллагыг зарлахыг шаардсан. Гэвч хэн ч захиалагчийг зарлаж чадаагүй. 2016 онд С.Зоригийн хэргийг мөрдөж, шалгасан хүмүүс захиалагчийг тогтоож чадаагүй байж, захиалгаар хүн алсан гээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноосон. 2016 онд Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр энэ хэргийн захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан. “Нотлогдож байгаа тул” гэдэг үгтэйгээр татсан боловч 20 хоногийн дараа нотлогдоогүй тул гээд яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. Түүний хамжигчаар Б.Булганыг татаж арван сар хорьсон ч тогтоож чадаагүй сулласан. Ц.Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн талаар ярьсан. Гэвч Э.Бат-Үүлээс байцаалт авах ёстой байтал ямар ч байцаалт аваагүй. Ийм учир би энэ хэрэгт хүн хэлмэгдсэн гэж тууштай үзэж байгаа юм. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй.  Тийм ч учраас хариу юу ч хэлж чадахгүй л байгаа байхгүй юу. Одоо шүүхийнхэн яаж энэ хэргийг эцэслэн шийдэхийг би мэдэхгүй байна гэлээ. 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө
Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.