Хувийн сургуульд "Монголын Үндэсний Их Сургууль" нэр өгсөн нь гэмт хэргийн шинжтэй гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 8 секунд
Хувийн сургуульд “Монголын Үндэсний Их Сургууль“ нэр өгсөн нь гэмт хэргийн шинжтэй гэв

Хувийн сургуульд “Монголын Үндэсний Их Сургууль“ нэр өгсөн нь гэмт хэргийн шинжтэй гэв

Монголын Үндэсний Их Сургуулийн удирдлагууд мэдээлэл хийж, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгаланг уг сургуулийн нэрийг хууль бусаар авсан байж болзошгүй хэмээн хэлсэндээ уучлалт гуй, уучлал гуйхгүй бол зулын гол болно хэмээгээд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд сургуулийнхаа нэр төрийг сэргээлгэхээр хандаж байгаагаа мэдэгдсэн юм.

Хариуд нь УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан : "

МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна.

Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч.

Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй" гэжээ.

АМЕРИКЧУУД АВТОБУСАНД ЗОГСОЖ ЯВАХ “УРЛАГ” МЭДДЭГГҮЙ ХҮМҮҮС
АМЕРИКЧУУД АВТОБУСАНД ЗОГСОЖ ЯВАХ “УРЛАГ” МЭДДЭГГҮЙ ХҮМҮҮС
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.