“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг баасан гаригт шүүнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг баасан гаригт шүүнэ

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг баасан гаригт шүүнэ

нийтлэсэн Admin

buyandorj“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, Н.Хурц, н.Баттулга нарын таван хүнийг энэ сарын 12-нд буюу баасан гаригт шүүнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253.1, 111.3-т зааснаар хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэх, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн хэрэгт буруутгаад байгаа юм.

Анх тэдэнд залилангийн хэргээр хэрэг үүсгэн шалгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад залилангийн гэх зүйл ангийг хасчээ. Тодруулбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр хятадуудаас 1.2 сая ам.доллар залилсан гэж хэрэг үүсгээд байсан юм. Харин ирэх баасан гаригт болох шүүх хурлаар иргэн С.Билэгтэд зарсан “Ноёд” констракшнаа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэргээр буруутган шүүх гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн

С.Баяр: Хашаа хашаандаа учраа олцгооё. Бурууг өөрөөсөө, бөөсийг бандгаасаа
С.Баяр: Хашаа хашаандаа учраа олцгооё. Бурууг өөрөөсөө, бөөсийг бандгаасаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.