Өнөөдрийн өрнийн зурхай.
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 18 секунд
Өнөөдрийн өрнийн зурхай.

Өнөөдрийн өрнийн зурхай.

Ялангуяа эмэгтэй ихэрүүдэд энэ өдөр нь туйлын таагүй
Хонь - (3/21-4/19) 
Зөрчил маргаантай, эвдрэлцэх магадлалтай өдөр. Таныг таагүй байдалд оруулахыг хүсэж байгаа хүмүүс бий тул ёс зүйд нь эргэлздэг хүмүүстэйгээ илэн далангүй байхаас зайлсхий. Мөнгөнөөс болж түншүүдтэйгээ ноцтой муудалцана. Үүнээс болж та хохирол амсана. Энэ өдөр харилцан ойлголцох арга алга. Та буруугүй мөртөө буруутан болно. Ганцаар байх нь өлзийтэй. Цөхрөнгөө бүү бар бүх зүйл тийм ч муу биш байна. 

Үхэр - (4/20-5/20) 
Өнөөдөр шинээр ажил эхлэх эсвэл улайм цайм балмад зан гаргахгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Эхэлсэн бүх ажлаа дуусгахыг хичээ. Эмэгтэй үхрүүдийн бардам, өөртөө итгэлтэй байдал, өөдрөг сэтгэл хувийн харилцаанд бий болсон хямралыг даван туулах эсвэл мухардмал байдлаас нэр төртэйгөөр гарах боломжийг тэдэнд олгоно. Энэ өдөр тэд олон cap, магадгүй олон он жил үргэлжлэх хайр сэтгэлийн адал явдалтайгаа учрахыг үгүйсгэхгүй. Харин эрэгтэй үхрүүдэд яаруу тэвдүү байдал гаргах, хөнгөн хуумгай хандах, амлалтаасаа буцах хориотой. Энэ нь хайртай хүнтэйгээ маргалдах нэг шалтгаан болох болно. Магадгүй энэ байдлаас тань болж сэтгэлт бүсгүй тань таныг буруугаар ойлгож, үнэн сэтгэлийг тань хүлээж авахгүй байхад хүрэх вий. 

Ихэр - (5/21-6/21) 
Энэ ордны хүмүүсийн хувийн амьдрал хүндхэн байна. Хайртай хосууд үе үе хэрэлдэж, нэг хэсэг хугацааг тусдаа өнгөрүүлнэ. Ялангуяа эмэгтэй ихэрүүдэд энэ өдөр нь туйлын таагүй. Тэд нарын эрүүл мэндэд асуудал гарч мэднэ. Мэдрэлийн ядаргаа, зүрх судасны өвчин, гэмтэл үүсч болно. Ойрын хүмүүст хүндрэл үүсч болно. Найз нөхөд, ивээн тэтгэгчдийнхээ харьцааг ахин эргэцүүлэн тунгаахад илүүдэхгүй. Халдварт өвчин тусч болзошгүй. 

Мэлхий - (6/22-7/22) 
Та хэдийгээр авъяслаг нэгэн боловч хайнга байдлаасаа болж ажил дээрээ амжилт гаргаж чадахгүй. Зорилгодоо хүрэхийн тулд зорилтуудаа өөрөө гүйцэтгэж чадах олон жижиг хэсэг болгон хуваа. Таны харилцаа дотны хүмүүсийн хувь заяанд нөлөө үзүүлнэ. Танд хандсан сайхан үг, үйл явдалд сайнаар хариу өг. Өнөөдрөөр эргэн тойрны хүмүүст анхааралгүй байж болохгүй. Оюуны эрэл хайгуул хийж, хий хоосон итгэл найдвараар амьсгалан өнөөдрийг өнгөрөөх бололтой. Хэтэрхий шулуун зан, ил маргаан мэтгэлцээнээс болж, мөн даргатайгаа эелдэг харьцаагүйн улмаас дээш дэвшихэд саад учирч магадгүй. 

Арслан - (7/23-8/22) 
Осолтой өдөр. Хууран мэхлэгдэж болзошгүй, Сайн муу бүхий л хүсэл мөрөөдөл, санаа бодлууд биеллээ олж магадгүй. Бодол санаагаа хянаж тэвчээртэй бай. Дотны хүмүүсээсээ тэдний биелүүлж үл чадах зүйлийг нь бүү хүс. Тэдний хайрыг байгаагаар нь хүлээж ав. Хий хоосон, биелшгүй бодол мөрөөдлөөсөө салах хэрэгтэй бөгөөд эс бөгөөс бодит байдлаас хэт тусгаарлагдаж болзошгүй. 

Охин - (8/23-9/22) 
Санхүүгийн үйл ажиллагаа, хурдан шийдэх шаардлагатай бусад аливаа идэвхтэй ажил хэрэгт таагүй өдөр. Санхүүгийн байдал муудах магадлалтай. Эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, түншүүддээ илүү их итгэл найдвар өг. Аз туршсан эрсдэлтэй ажил хэргийг явуулахад хангалттай сайн цаг үе хэдий ч тэдгээрээс мөнгө санхүүгийн гоц гойд ашиг орлого хүлээж горьдох хэрэггүй. Эргэн тойронд өөрчлөлт хувьсал гарах, шинэ төсөлд шинэ хүмүүс гар бие оролцох боломж бий болно.Та ердийнхөөсөө илүү зүтгэлтэй ажиллаж байгаа боловч даргатайгаа зөрчилдөж магадгүй. Эрүүл мэнд тавгүйтэж болзошгүй. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Өнөөдөр тайван сайн өдөр байна. Зарим Жинлүүрүүд том хөрөнгө, эсвэл хөнгөхөн орж ирж байгаа мөнгөө алдана. Тиймээс маш анхааралтай бай. Зохион бүтээх ажил мэдлэг туршлага хуримтлуулах шинэ ажилд бэлдэхэд тааламжтай өдөр. Оны эхнээс хуримтлуулснаа сайн хямгад. Хамтрагч болон нөлөө бүхий хүний дэмжлэг авах зайлшгүй хэрэг гарна. Хэт их атаархах мөн цочроох, бодлогогүй үйл явдал хийснээр сэтгэл санаагаар унагах эсвэл ойрын хэн нэгнээ гомдооход хүрч болзошгүй. Хуучин найз нөхөдтэйгөө харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Энэ нь таны ирээдүйд сайнаар нөлөөлнө. 

Хилэнц - (10/23-11/21) 
Өсөлт хөгжил дэвшлийн өдөр болно. Өнөөдөр эхэлсэн бүтээл тань маш их ирээдүйтэй байх бөгөөд та үүнийг хийж чадсанаараа үнэхээр их бахархах болно. Магадгүй таны хийсэн бүтээснийг төр засаг өндрөөр үнэлэх боломж байна. Гэхдээ энэ бүх зүйл танаас шалтгаална гэдгийг мартаж болохгүй. Та элэгсэг байж, таны үйл ажиллагааны нэг хэсгийг сонирхож байгаа хүмүүсээс зайгаа барь. Санхүүгийн асуудал тэнцвэргүй байгаа учир хэд хоногийн дараагаас тогтвортой болно 

Нум - (11/22-12/21) 
Ажил хэрэг овоорно. Таны цаашдын ажил төрөлд тус болох ажил хэргийн холбоотой шинэ танилуудтай болоход тохиромжтой өдөр. Танд нөлөө бүхий ивээн тэтгэгч гарч ирэх ба түүнд таны төлөв түвшин, шударга үнэнч зан чанар таалагдана. Алсаас албаны олон ажлыг шийдэх хэрэг гарна. Телефон утас, факс, цахилгаан шуудан танд тусална. Ажил хэргийн ийм харьцаа, хувийн уулзалтаас үр дүнтэй байна! Асуудалд урам бүтээлч сэтгэлгээгээр ханд. Ингэх нь бүгдийн учрыг түргэн олоход тусална. 

Матар - (12/22-1/19) 
Сэтгэлээр унах өдөр. Та сэтгэл санааны гүн хямралд ороод зогсохгүй, эргэн тойрныхныгоо ч хямраана. Шалтгаангүй гомдолтой болж таныг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүстэй харьцаагаа муутгана. Сэтгэл хөдлөлөө хяна. Тайвшруулах эм уу. Дотно харилцаа болон хайр дурлалд илүү цаг зав, анхаарал зарцуул. Сэтгэлийн шархыг түргэн эдгээх, сэтгэл ханамжийг авчрахтай холбоотой асуудлуудад түлхүү анхаар. Нийгмийн харилцаанд ухаалаг алхам хийж тооноос илүү чанарт анхаарч сонголтоо хий. 
  

Бумба - (1/20-2/18) 
Худалдаа наймаа, эрсдэлтэй үйлдвэрлэл эрхлэхэд сайхан цаг үе. Өнөөдөр эмэгтэй хумхуудад шинэ сонирхолтой шинэ хүнтэй танилцаж магад бөгөөд эсвэл хуучин найз чинь өөр талаараа танигдах болно. Эрэгтэй хумхууд энэ өдөр байгальтайгаа ойрхон байх хэрэгтэй. Хуучин харьцаагаа сэргээх эсвэл шинэ учрал эхлэх магадлалтай. Хувийн амьдралынхаа шинэ үе шатанд бэлд. Харамсалтай нь хувийн харилцаа таны хариуцлагатай, эелдэг байдлыг хадгалж чадахгүй бололтой. Таагүй сэтгэл санаа, түрэмгий ууртай байдал нь таныг л туйлдалд оруулна. 

Загас - (2/19-3/20) 
Өнөөдөр танд мөнгө хуримтлуулах боломж олдоно. Орлого орж ирнэ. Хамгийн нандин хүслээ биелүүлэхэд үдээс хойш тохиромжтой. Ажлаа дуусгалгүй бүү орхи. Хөрөнгийн тооллого хий. Ингэснээр үдээс хойш өөртөө зав гаргаж чадна. Дурын дүрд тоглох чадвартай танд хэрэгтэй хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ буулгаж чадна. Ингэснээрээ бүх асуудлыг өөр дээрээ ашигтайгаар эргүүлэх алхмуудаа хийх болно. 

 

ХӨХ БИЧ ӨДӨР
ХӨХ БИЧ ӨДӨР
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.