Наадмын дараа хотын захиргааг Яармаг руу нүүлгэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
Наадмын дараа хотын захиргааг Яармаг руу нүүлгэнэ

Наадмын дараа хотын захиргааг Яармаг руу нүүлгэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр боллоо.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төрийн байгууллагууд үе шаттайгаар хотын төвөөс гарч манлайлал үзүүлэх хэрэгтэй. Хотын захиргаа Яармаг руу нүүнэ. Энэ асуудал наадмын дараа шийдэгдэнэ. Хот төлөвлөлтийг хариуцан ажиллаж байгаа гэдэг агуулгаараа Барилга, хот байгуулалтын сайд үүн дээр манлайлал үзүүлнэ гэдгээ хэлсэн. Хамгийн асуудалтай, дэд бүтэцгүй газар дэд бүтцээ бий болгоод, Н.Тавинбэх сайдтайгаа асуудлаа ярилцаад яамаа гэр хороолол руу нүүлгэнэ" гэсэн юм.

Өөрөөр хэлбэл,  Ерөнхий сайд хотын захирга нүүнэ, нүүхгүй гэсэн талцалд цэг тавьж, Улсын их баяр наадмын дараа Хотын захиргааг нүүлгэж, Яармаг дахь шинэ байранд нь оруулахаар болж байна.

Дакар 2015”-д манай тамирчдаас Д.Болдбаатар өчигдөр 109-д хурдлав
Дакар 2015”-д манай тамирчдаас Д.Болдбаатар өчигдөр 109-д хурдлав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.