Дахиад нэг Т.Батаар Солонгосоор дамжин Францад зарагдах гэж байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 23 секунд
Дахиад нэг Т.Батаар Солонгосоор дамжин Францад зарагдах гэж байжээ

Дахиад нэг Т.Батаар Солонгосоор дамжин Францад зарагдах гэж байжээ

АНУ-д зарагдах гэж байсан 70 сая жилийн настай Тарбозавр батаарын ясыг эх оронд нь авчран үлэг гүрвэлийн музейд тавиад байгаа билээ. Үүний араас 20 гаруй үлэг гүрвэл Монголдоо эргэж ирсэн. Тэгвэл  Монголын говиос олдсон бас нэгэн  Тарбозавр батаарын ясыг Солонгосоор дамжуулан Франц руу тээвэрлэн оруулсныг  тэндэхийн гаалийн албаныхан илрүүлсэн байна. Уг үлэг гүрвэлийн ясыг тус улсын Леон хотын гааль дээр хураан авсан бөгөөд тээвэрлэж явсан хүн нь Жаннат гэдэг жижигхэн хотод байдаг үлэг гүрвэлийн музейд  аваачиж захар  гэж байжээ.  Тээвэрлэж явсан хүн  нь мэргэжлийн палеонтологич  гэнэ. Түүнийг Леон хотын цагдаа  нар баривчлан саатуулаад байгаа аж. Түүний авч явсан Тарбозавр батаарын яс нь 2013 онд Америкт зарагдах гэж байсан Тарбозавр батаартай тун төстэй бөгөөд 700 мянган еврогоор үнэлэгдсэн байв. Леон хотын гаальчдын мэдээлснээр бол энэхүү Тарбозавр батаарын яс нь тээвэрлэлтийн явцад ямар нэг гэмтэлгүй, бүрэн бүтнээрээ хадгалагдаж очжээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д өргөн барихаар боллоо
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д өргөн барихаар боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.