Ковид туссан хүн нойргүйдэх эмгэг тусах нь 3.3 дахин өндөр болохыг тогтоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 56 секунд
Ковид туссан хүн нойргүйдэх эмгэг тусах нь 3.3 дахин өндөр болохыг тогтоожээ

Ковид туссан хүн нойргүйдэх эмгэг тусах нь 3.3 дахин өндөр болохыг тогтоожээ

БНСУ-н Сөүл үндэсний их сургуулийн Бүндан дахь эмнэлгийн мэдээ алдуулах тасгийн эмч У Таг Гю ахлуулсан судалгааны хэсгийхний хийсэн судалгаагаар ковид туссан хүн нойргүйдэл 3.3 дахин их болохыг нотолсон байна. Энэ судалгааг БНСУ-ын эрүүл мэндийн даатгалын газрын мэдээлэл дээр тулгуурлан 2020 оны 1 сараас 6 сар хүртэлх ковидын PCR шинжилгээ өгсөн 300,000 хүнээс ковидын халдвар авсан 7000 хүн дээр тулгуурлан нойргүйдлийг харьцуулан гаргажээ.

Судалгаанд нас, хүйс бусад мэдрэлийн эмгэг зэрэг олон төрлийн өгөгдлүүдийг оруулсан бөгөөд дэлгэрэнгүй үзвэл эмэгтэйчүүд 3.5 дахин, 40-50 насныхан 4.2 дахин өндөр үзүүлэлттэй гарсан байна. Мөн ковидын үед тэр болгон эмнэлэг зорин очих хүндрэлтэй тохиолдолд өвчтөнүүдэд боломж олгох үүднээс Сөүл үндэсний их сургуулийн Бүндан дахь эмнэлгээс зайны үзлэг зөвлөгөө өгөх үйлчилгээг өнгөрсөн жилээс эхлэн нэвтрүүлээд байна.

Уг эмнэлэг нь Америкийн Ньюс Викээс зарласан 2021 оны дэлхийн шилдэг 100 эмнэлгийн жагсаалтад багтсан Солонгосын шилдэг 5 эмнэлгийн нэг бөгөөд гадаадын олон орнуудаас оношилгоо болон эмчийн зөвлөгөө авах хүсэлтээ явуулсан хүмүүст холбогдох тасгийн нарийн мэргэжлийн эмчтэйгээ дүрст яриагаар холбогдож эмчилгээний тухай дэлгэрэнгүй зөвлөгөөг 30 минутын туршид авах үйчилгээг үзүүлдэг байна.

Ялангуяа ковидын үед ковид туссаны дараах төрөл бүрийн эрүүл мэндийн зөвлөгөөг олон орноос холбогдон мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авсаар байгааг олон улсын эмчилгээний төвийн мэргэжилтнүүд мэдэгдсэн юм.

Сонс доо, Энэ яаж байна аа
Сонс доо, Энэ яаж байна аа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.