Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас багшаар ажиллах эрхийн шалгалтыг орон даяар өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд авсан. Улмаар шалгалтын дүн өнгөрсөн баасан гараг буюу гуравдугаар сарын 20-ны өдөр гарчээ. Энэ удаагийн шалгалтад нийт 2000 орчим хүн оролцсоноос 752 нь тэнцэж, ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах эрхтэй болсон байна.
Шуурхай.мн