“Нямбаатар сан” дөрөв дэх цэцэрлэгийнхээ барилгын ажлыг эхлүүлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
“Нямбаатар сан” дөрөв дэх цэцэрлэгийнхээ барилгын ажлыг эхлүүлээ

“Нямбаатар сан” дөрөв дэх цэцэрлэгийнхээ барилгын ажлыг эхлүүлээ

Сонгинохайрхан дүүргийн 41-р хороо цэцэрлэгийн насны 1170 хүүхэдтэй, төрийн өмчийн хоёр, халамжийн нэг цэцэрлэгтэй аж. Эдгээр цэцэрлэгт мөн дүүргийн 24 дүгээр хорооны багачууд сурдаг, ачаалал нь их байдаг байна. Тэгвэл “Нямбаатар сан”-гийн санаачилгаар 41 дүгээр хороонд шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ. Хорооны 158-р цэцэрлэгийн өргөтгөл хэлбэрээр барьж буй эл цэцэрлэг 75 ортой байх юм. Барилгын ажлыг “Саруул-Өглөө” ХХК гүйцэтгэх бөгөөд шаардагдах хөрөнгийг “Нямбаатар сан”, хандивлагчид бүрэн хариуцна. “Саруул-Өглөө” компанийнхан цэцэрлэгийг ирэх намар ашигладтад оруулна гэдгээ шав тавих ёслолын үеэр хэллээ. Ташрамд, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн жилүүдэд “Нямбаатар сан”-гаараа дамжуулан тойрогтоо гурван цэцэрлэг барьж, ашиглалтад оруулжээ. Дээрх 158 дугаар цэцэрлэг тус сангаас барьж буй дөрөв дэх цэцэрлэг болж байгаа юм.

Модон бөмбөгчид Малайзыг зорьжээ
Модон бөмбөгчид Малайзыг зорьжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.