Дуучин Дээгийгийн удмаараа цээрлэдэг цээр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 14 секунд
Дуучин Дээгийгийн удмаараа цээрлэдэг цээр

Дуучин Дээгийгийн удмаараа цээрлэдэг цээр

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн зодоон цохион, элдэв хэл аманд байсхийгээд л өртчихдөг гэмтэй. Тэрбээр хэнд ч дээрэлхүүлэхийг хүсдэггүй, хэгжүүн зангаасаа болж төрийн цагдаад хүртэл ухамсрын шанаа өгөөд амжсан.

 

 

Тэгвэл хэгжүүн Дээгийд хэзээ ч хийхгүй гэж цээрлэдэг, удам дамжсан цээр хүртэл байдаг гэнэ. Дээгийгийн гэр бүлийнхэн улааны шашин шүтдэг бөгөөд сүсэг бишрэлдээ тун ч үнэнч улс аж.

 

 

Тиймээс ч өөрөөсөө сул дорой эмэгтэй хүнд хэзээ ч гар хүрэхгүй гэж бараг л андгай тангараг өргөсөн гэлтэй. Тэрбээр энэ тухайгаа “Эмэгтэй хүнд гар хүрдэг эр хүн манай удамд огт байхгүй. Тэр турьхан амьтдын хаана нь цохих юм бэ” хэмээн ярьжээ.

 

 

Магадгүй дуучин залуу үүгээрээ нэлээд хэдэн жилийн өмнө яригдаж байсан ч өдийг хүртэл нэрийг нь дагаж яваа “эхнэртээ гар хүрдэг” гэдэг ярианд цэг тавихыг хүссэн ч байж болох юм.

www.mnews.mn

М.Энхболд: Сонгуулийн тогтолцоог ард нийтийн санал асуулгаар шийдье
М.Энхболд: Сонгуулийн тогтолцоог ард нийтийн санал асуулгаар шийдье
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.