Немцовын хэргийн сэжигтнүүдийг саатуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
Немцовын хэргийн сэжигтнүүдийг саатуулжээ

Немцовын хэргийн сэжигтнүүдийг саатуулжээ

 

 

Оросын улстөрч Борис Немцовын үхэлтэй холбоотой гурван хүнийг цагдаагийнхан саатуулсан байна. Хяналтын камерт эдгээр хүмүүс аллага гарах үед хэргийн газраас холгүй байсан нь тогтоогдсон байна. Одоогоор Немцовыг ямар шалтгааны улмаас хөнөөсөн нь тодорхойгүй байгаа боловч энэ хэрэгт В.Путин ямар ч хамааралгүй хэмээн нам, эвслийн удирдлагууд мэдэгджээ.

 

Хэрэг гарах үед Немцовтой хамт байсан Украины загвар өмсөгч Анна Дурицкая мягмар гаригт Киев руу буцсан билээ. Тэрбээр мэдүүлгийнхээ үеэр Немцовын аминд хүрсэн гэмт хэрэгтнүүдийг хараагүй хэмээн ярьжээ. Немцовын дэмжигчид түүнийг энэхүү хэрэгтэй их, бага хэмжээгээр холбоотой хэмээн мэдэгдэж, гэмт хэрэгтнүүд баригдаагүй байхад, ямар шалтгаанаар түүнийг сулласан бас нутаг буцаасныг нь тогтоохыг Путинээс хүсжээ.

 

Үүнээс гадна хэрэг гарах үеийн хяналтын камерын бичлэгт гарсан цайвар өнгийн форд машиныг Оросын Сангийн яамны машин байсан гэх мэдээлэл Оросын хэвлэлүүдээр цацагдаж байгаа юм. Харин албаны хүмүүс уг форд нь төрийн байгууллагын аюулгүй байдлыг хангах зориулалттай улсын мэдлийн машин байсан, гэхдээ Сангийн яаманд харьяалагддаг байгаагүй гэжээ.

 

Г.Бэхи

Эх сурвалж: New.mn

Тариаланчид комбайнтай жагсаал цуглаанаа эхэллээ
Тариаланчид комбайнтай жагсаал цуглаанаа эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.