Сонгинохайрхан дvvргийн задарсан Засаг дарга М.Чинболд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 48 секунд
Сонгинохайрхан дvvргийн задарсан Засаг дарга М.Чинболд

Сонгинохайрхан дvvргийн задарсан Засаг дарга М.Чинболд

P1fvB1P0

Єнгєрсєн долоо хоногт Сонгинохайрхан дvvргийн АН-ны хорооны гишvvд намынхаа ЕНБД-ын vvрэг гvйцэтгэгч Л.Эрхэмбаярын талаар тун ноцтой баримтыг дэлгэж байсан билээ. Тодруулбал, тvvнийг тус дvvргийн АН-ын дарга байхдаа 2012 оны Орон нутгийн сонгуулиар МАН-тай нууц гэрээ байгуулан єєрийнхєє гар хєл болох 34 хvнийг тодорхой эрх мэдэлтэй албан тушаалд томилж, Сонгинохайрхан дvvргийг єєрсдийн гарт оруулан, АН-ыг эзэгнэлээ хэмээн мэдээлсэн. Тэгвэл Л.Эрхэмбаярын хийсэн нууц гэрээний зарим зvйл нь ил болж эхлээд байна. Тухайлбал, тvvний гар хєл гэж нэрлэгдсэн, урьд нь хэний ч танихгvй М.Чинболдыг дvvргийн Засаг даргаар томилж, Санхvv Тєрийн сангийн хэлтсийн даргаар Л.Эрхэмбаярын хувийн компани болох “Тvмэн Шувуут”-ын няглан бодогчоор ажиллаж байсан С.Болорцэцэг гэх эмэгтэйг томилсон нь энэхvv нууц гэрээний нэг хэсэг нь байжээ.

Єєрєєр хэлбэл, гэрээний талуудын эрх vvргийг зохицуулах хэсэгт нь “ИТХ, дvvргийн Засаг дарга, ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс, албадын удирдах бvрэлдэхvvний албан тушаалын томилгоог хоёр тал харилцан тохирч хавсралтаар батална” хэмээн заасан нь дээрх хvмvvст ийнхvv албан тушаалын боломж олгох тохиролцоо байж.
Хамгийн ноцтой нь Л.Эрхэмбаяр даргын журмын нєхдєєсєє нууцлан хийсэн нэгэн хачирхалтай тохиролцоо нь дvvргийн Засаг дарга М.Чинболд Засаг даргын нєєц хєрєнгийг єєрийн эрх мэдлийн хvрээнд батлуулж, жил болгон батлуулсан тєсєвт хєрєнгєє хэтрvvлсэн тодотголтойгоор нэмvvлдэг байжээ. Тухайлбал, тэрбээр ойролцоогоор 500 орчим сая тєгрєгийг жил бvр зарцуулдаг бєгєєд vvн дотор нь нэг удаагийн хандив тусламж нэрийдлээр их хэмжээний мєнгийг удаа дараа хувийн харилцах данс руу нь шууд шилжvvлсэн баримтын зах зухаас нь АН-ын гишvvд дэлгэн тавьсан юм.

Баримт 1.
Тус дvvргийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч даргын албан тушаалтай Н.Ганаагийн хувийн данс руу гурван удаагийн vйлдлээр 36.0 сая тєгрєг, тус дvvргийн МАН-ын дарга асан Д.Баярсайханы хувийн харилцах данс руу нь 24.0 сая тєгрєгийг тус тус шилжvvлж байжээ.
Ямартай ч одоогоор олонд дэлгэгдсэн энэхvv санхvvгийн мэдээлэл нь дээрх нэр бvхий албан тушаалтнуудад хуваарилж, баримт нь ил болсон нь л гэнэ. Уг нь дvvргийн Засаг даргын нєєц хєрєнгєд ихээхэн мєнгє хуримтлагддаг гэдгийг хэн хvнгvй мэднэ.

Хэрвээ уншигчид санаж байгаа бол єнгєрсєн оны сvvлээр буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 24-ны єдєр тус газрын ажилчид Засаг даргын нєєц хєрєнгєєр гадаадад аялж зугаалсан vйлдлийг нь мэргэжлийн байгууллага шалган тогтоож, хууль зєрчсєн болохыг нь баталж байсан. Тэгэхээр Засаг даргын нєєц хєрєнгийг юунд яаж зарцуулдаг нь ч тодорхой болж байгаа юм. Тиймээс тус дvvргийн ИТХ-ын хэсэг тєлєєлєлєгчид энэхvv нєєц хєрєнгийн мєнгийг хаашаа, хэний данс руу, хэдэн удаагийн vйлдлээр хэдэн сая тєгрєг шилжvvлснийг нь нягталсны дараа АТГ-т хандаж асуудлыг хуулийн дагуу шалгуулахаар болжээ. Тvvнчлэн Л.Эрхэмбаяр даргын хувийн компани болох “Тvмэн шувуут” ХХК нь єнгєрсєн оны “100 шилдэг бvтээн байгуулалт”-д багтаж байсныг олон нийт санаж байгаа. Тэгвэл энэхvv шинэ vйлдвэр нь хэний мєнгєєр, хаанаас яаж санхvvжсэн болохыг нь тодорхой баримт дээр тvшиглэн мэдээлэх болно гэдгээ Сонгинохайрхан дvvргийн АН-ын гишvvд онцлон мэдэгдэж байсан юм. Ямартай ч эх сурвалжууд дээрх хууль бус vйлдлvvд нь зєвхєн эхлэл нь, эдгээрээс гадна ихээхэн ноцтой баримтууд гарч ирж байгаа учир сайтар нягталсныхаа дараа олон нийтэд мэдээлэх болго гэдгээ ч хэлж байв. Ямартай ч сvvлийн vед Сонгинохайрхан дvvргийн дарга нарын хууль бус vйлдлvvд олны анхаарлыг тун их татах болоод байна.

Эх сурвалж:

 

 

Хятадууд орон сууц худалдан авах нь ихэсчээ
Хятадууд орон сууц худалдан авах нь ихэсчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.