Герман улстай авто замаар ачаа тээвэрлэх хэлэлцээр байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
Герман улстай авто замаар ачаа тээвэрлэх хэлэлцээр байгуулна

Герман улстай авто замаар ачаа тээвэрлэх хэлэлцээр байгуулна

Герман улстай авто замаар ачаа тээвэрлэх хэлэлцээрийг байгуулахаар болжээ.

Тодруулбал 2024 оны нэгдүгээр сард багтаан “Авто замаар олон улсын ачаа тээвэрлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурахаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Хэльмут Кулитц нар өчигдөр/2023.12.11/ уулзах үеэрээ тохирсон байна.

Сайд нар Засгийн газар хооронд агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, ямар нэгэн хязгаарлалтгүй, олон давтамжтайгаар Франкфурт, Мюнхен, Берлин хот руу шууд нислэг үйлдэх боломжийн талаар санал солилцжээ.

Авто замаар ачаа тээвэрлэх, агаарын харилцааны хэлэлцээрүүдийг байгуулснаар худалдаа, аялал жуулчлал, тээврийн харилцаа өргөжих эдийн засгийн өндөр ач холбогдолтойг онцлов.

Монгол Улс ХБНГУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаатай, хоёр талын худалдааны эргэлт 202.2 сая ам.доллар байна.

Эх сурвалж: ЗТХЯ

ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ТӨЛБӨРӨӨ QPay АШИГЛАЖ ТӨЛНӨ ҮҮ
ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ТӨЛБӨРӨӨ QPay АШИГЛАЖ ТӨЛНӨ ҮҮ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.