“Ислам улс” бүлэглэл ижил хүйстэн залууг дүүжилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
“Ислам улс” бүлэглэл ижил хүйстэн залууг дүүжилжээ

“Ислам улс” бүлэглэл ижил хүйстэн залууг дүүжилжээ

 

“Исламын улс” бүлэглэл 24 настай залууг олны өмнө дүүжилж, аминд нь хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Хэт даврагчид залуугийн аминд хүрсэн шалтгаанаа түүнийг ижил хүйстэн хэмээн тайлбарлажээ.

Ахмад Жихади гэгч залууг удаан хугацаанд мөрдөж ижил хүйстэн гэдгийг нь илрүүлсэн гэж мэдэгдсэн байна. Залууг таван давхар барилгын дээврээс дүүжилжээ.

Түүнийг хэрхэн амь тавьж буйг харахаар 2000 гаруй хүн цугларсан гэж Иракийн хэвлэлүүд мэдээлжээ.

Хэт даврагч бүлэглэлийн дайчин “Ижил хүйстэн болон исламын шашнаас урваж, харийн шашин шүтэж буй хүмүүст сануулга өгөх зорилгоор ижил хүйстэн залууг олны өмнө цаазалсан. Өнөөдөр бид тэр хүмүүст дахин сануулга өгөх зорилготой” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард хэт даврагчид ижил хүйстэн 11 залуугийн аминд хүрсэн билээ.

О.Мөнхдуулга

Эх сурвалж: Today.mn

Эх сурвалж: www.TODAY.mn
Photoshop-н содон сонирхолтой бүтээлүүд
Photoshop-н содон сонирхолтой бүтээлүүд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.