Өөр өнцөг Жамьянгийн Мөнхбат
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 52 секунд
Өөр өнцөг Жамьянгийн Мөнхбат

Өөр өнцөг Жамьянгийн Мөнхбат

 

ef889ffb41dbc2adoriginal

        Манай сайтын эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн “Өөр өнцөг”-өөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, түүхч, улс төрч гээд чамгүй олон алдраар цоллож болох Архангай аймгийн Цэцэрлэг сумын уугуул Жамьянгийн Мөнхбатыг онцолж байна.

Шинэ залуу төрийн түшээ гэдэг үүднээс түүний талаар хүмүүсийн “Өөр өнцөг”-ийг хүргэхийг зорилоо. Өөрөө өөрийгөө байнга тольдох биш өөр нэгний өнцгөөс өөрийгөө тольдох нь үнэний нүүр царай болдог болов уу хэмээн бичигч би санана. Тийм ч үүднээс энэхүү “Өөр өнцөг” булангаа танд хүргэдэг билээ.
Ингээд эрхэм улс төрчийн талаарх “Өөр өнцөг”-ийг танд хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Ж.Мөнхбат бол XXI зууны залуус дундаас авьяас билэг, эрдэм чадал, ажил хэргээрээ ялгарч чадаж байгаа залуусын нэг. Мөн МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагыг олон жил удирдсан. Одоо намынхаа удирдлагын нэг болчихсон байна. Энэ ч утгаараа түүнийг туршлагатай улс төрч, улс эх орныхоо төлөө их зүйл хийж чадах ирээдүйн боловсон хүчин гэж хардаг. Мөн уран сайхны болон гүн ухааны мэдрэмж ихтэй. Зарим нь түүнийг уран сайхан, яруу найргийн хүн улс төрд хол явж чадахгүй, хөнгөднө гэж өөлөөд байх шиг байна. Тэгвэл тэр бол өнгөцхөн бодол. Яагаад гэвэл амьдрал дээр яруу найраг улс төрийг зөөллөж, сэтгэлийг тайвшруулдаг учраас чухал үүрэгтэй. Урлаг уран сайхны мэдрэмжтэй, яруу найрагч хүн төрийн өндөр албан тушаал хашсан жишээ дэлхийд олон бий. Мөн Ж.Мөнхбат Монгол улсын түүхийг үнэнээр нь авч үлдэхийн тулд их зүйл хийж байгаа. Бид хоёр 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Монгол Улсыг нар зөв бүтэн тойрч байлаа. Тэр үед энэ хүнийг маш сайн таньсан. Үүндээ баярлаж явдаг. Тухайн үед Ж.Мөнхбат миний ерөнхий менежерээр ажиллаж үндэсний хэмжээний сонгууль удирдсан туршлагатай улс төрч”.

 

Хөдөлмөрийн баатар, сансарын нисгэгч М.Ганзориг “Монгол хүн сансарын уудамд мөрөө гаргасны 35 жилийн ой энэ жил тохиож байна. Тал нутгийн хоёр хүү сансарын зурхайд мөрөө үлдээхээр гурван жилийг хамтдаа туулж бэлтгэл сургуулилтаа хийж тэр үеийг эргэн дурсахад үнэхээр сайхан байдаг. Басхүү энэ үйл явдал нь манай Архангайчуудын төдийгүй Монголын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн, шинэ түүхийг бүтээсэн үе байлаа. Тэгвэл нутгийн олны маань өмнө бас л түүхэн үз ирээд байна. Энэ нь нутгаа гэсэн чин сэтгэлтэй залуустаа нутгийнхаа болон эх орныхоо өмнөөс хариуцлага хүлээх хүндхэн даалгаврыг үүрүүлэх хэрэгтэй. Миний хувьд Ж.Мөнхбатыгаа эртнээс мэднэ. Түүний үг, үйлдэл бүрийг анзаарч, харж, зөвлөж явдаг. Бас залуугаараа хариуцлагатай өндөр албанд зүтгэж байгааг нь хүндэлдэг. Энэ ч утгаараа Ж.Мөнхбат маань Монголын ирээдүйд ихийг бүтээх цаг нь ирсэн гэж итгэж, хүлээж байна”.

 

Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан хошууч генерал П.Сүндэв “Манай нутгаас гарч ирсэн сайн залуу. Д.Төмөр-Очир даргын туслахаар ажиллаж байх үеэс нь мэднэ. Мэдлэг чадвар өндөртэй залуу учир Д.Төмөр-Очир дарга нэр дэвших ажилд нь тусалж байгаа юм билээ. Хэрвээ парламентад гараад ирвэл нийгэмд их зүйл бүтээх хүн. Нутаг усандаа их нэр хүнд сайтай. Манай нутгийнхан их дэмжиж байгаа”.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Т.Ганди “Миний хувьд Ж.Мөнхбатыг эртнээс мэднэ. Түүнийг манай намын залуу лидерүүдийн томоохон төлөөллийн нэг гэж боддог. Намын ерөнхий нарийн бичгийн дарга болсноосоо хойш хийж байгаа ажлыг харахад ард түмнийхээ төлөө, улсынхаа нийт эрх ашгийн төлөө үйл хэргээ зориулж байх шиг санагддаг. Үүнтэй Архангайчууд маань санал нэгдэх байх. МУИС-ийн Оюутан конгрессийн ерөнхийлөгч байхаас нь мэднэ. Түүнээс хойш нам, нийгмийн ажилд идэвхтэй оролцсоор ирсэн. Энэ ч утгаараа улс төрийн туршлагатай гэж боддог. Яагаад гэвэл Ж.Мөнхбат, Залуучуудын байгууллагад ажиллаж байсан. Өдөр тутмын сонин удирдаж байсан. Одоо намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна”.

 

Архангай аймаг Хайрхан сум, Монгол Улсын сайн малчин Д.Лхагваа “Ард олон Монгол Ардын намыг тулахтай, зангарагтай нам гэж ярих болсон. Энэ намаас төр түмнийхээ төлөө зүтгэсэн олон сайхан залуу байна. Манай аймгаас Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг гээд. Миний хувьд ууган намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг оюутан үеэс нь мэднэ”.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Түүний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа авир, зорьж байгаа зорилтууд, хэрэгжүүлэх байгаа ажлыг ажиглахад хувийн явцуу эрх ашигт уялдалгүй, далайцтай сэтгэдэг, эх оронч үзэл баримтлалтай нь харагддаг. Тухайлбал, Олон нийтийн төлөө эрх баригчдыг “давхар дээл”-ээ тайлахыг шаардлаа. “Хар машин”-аар санал луйвардаж байгааг эсэргүүцсэн. Мөн МАН, МАХН-ын хамтрах, эвсэх асуудалд хүндэтгэлтэй хандаж, аль болох эвсүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган өөрийн биеэр манлайлан ажиллаж байсныг нь мэдэх юм”.

 

Улсын Их Хурлын дарга асан С.Төмөр-Очир “Бид хоёрын анх танилцсан, хамтран ажиллаж байсан, түүнээс хойш Ж.Мөнхбатын ажиллаж байгаа энэ цаг үеийг харахад яах аргагүй бэлтгэгдсэн улс төрч гэж хэлнэ. Үнэндээ УИХ гэж юу байдгийг, УИХ-ын гишүүн гэж юу хийх ёстойг мэдэхгүй хүний дэргэд Ж.Мөнхбат албан ёсны бус УИХ-ын гишүүн, албан ёсны бус УИХ-ын дарга хийж байсан юм”.

 

Энэ мэт олон хүмүүсийн хүний талаарх “Өөр өнцөг”-ийг хүргэж болох ч ингээд өндөрлөе. Энгийн иргэнээс эхлээд, эх орныхоо хилийг хамгаалах эрхэм үүргийн эзэн, эрхэм төрийн түшээд гээд түүж цуглуулвал дундрашгүй их сэтгэгдэл, санал, тэднээс түүнд дамжуулах үгс хөврөхөөр байсныг онцлох нь зүйтэй болов уу.

 

Эцэст нь олон сайхан өөр өнцгөөс Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Болор цомын эзэн яруу найрагч Дамбын Төрбатын түүнийг онож гэмээн онож хэлсэн үгээр энэхүү бичвэрээ төгсгөе гэж саналаа. “ШИНЭ ТӨРИЙН ЗАЛУУ ХИЙМОРЬ”.

 

О.Заяа

 
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдах 37.9 км хатуу хучилттай авто зам, барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүлээлцлээ
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдах 37.9 км хатуу хучилттай авто зам, барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүлээлцлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.