Дуучин Ч.Ану: Нөхөр маань “Чи миний үнэн хайр” гэж цээжин дээрээ шивүүлсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 11 секунд
Дуучин Ч.Ану: Нөхөр маань “Чи миний үнэн хайр” гэж цээжин дээрээ шивүүлсэн

Дуучин Ч.Ану: Нөхөр маань “Чи миний үнэн хайр” гэж цээжин дээрээ шивүүлсэн

Сонсогч фэнүүддээ “Амьд барби” гэгддэг царайлаг дуучин бүсгүй маань нурууныхаа зүүн далны хэсэгт “Афродита” гэсэн үгс бүхий содон шивээстэй. Түүгээр ч барахгүй, хөлийнхөө өвдөгний арын хэсэг, гарынхаа шуун дээр багахан хэмжээний шивээс хийлгэснээ олноос нуудаггүй.

Тэгвэл авьяаслаг дуучин бүсгүйн хайрыг татсан азтай залуу болох түүний хань Б.Түвшинбаяр “Чи миний үнэн хайр” хэмээх чин сэтгэлийнхээ үгийг цээжин дээрээ шивүүлж амжжээ. Анх танилцаад удаагүй байхдаа хайр сэтгэлээ илэрхийлэн, гэнэтийн бэлэг барихаар шийдсэн нөхөр нь ийнхүү шивээс хийлгэхэд дуучин Ч.Ану ихэд баярлан мартагдахааргүй нандин дурсамж болгон үлдээжээ.

Мөн хайртай эхнэрийнхээ төрсөн өдрөөр гэр бүлийнхээ баримал бүхий өхөөрдөм хөөрхөн дүрстэй амтат бялуу зэхсэн нь үнэтэй бэлэг сэлт, романтик үдэшлэгээс илүүтэй сонирхол татсан гэдгийг дуучин Ч.Ану хэвлэлийнхэнд ярих дуртай юм билээ.

Эх сурвалж: Photonews.mn

”Болор Цом” яруу найргийн наадам энэ сарын 13, 14-ны өдрүүдэд зохион байгуулагдана -
”Болор Цом” яруу найргийн наадам энэ сарын 13, 14-ны өдрүүдэд зохион байгуулагдана -
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.