Халдвар авсан Н.Түвшинбаярын БИЕИЙН БАЙДАЛ ХЭВИЙН, эмнэлэгт тусгаарлагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
	 		 Халдвар авсан Н.Түвшинбаярын БИЕИЙН БАЙДАЛ ХЭВИЙН, эмнэлэгт тусгаарлагджээ

Халдвар авсан Н.Түвшинбаярын БИЕИЙН БАЙДАЛ ХЭВИЙН, эмнэлэгт тусгаарлагджээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярыг улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа билээ.

Шүүхээс түүнийг 20 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэрийг гаргасан. Улмаар шүүхийн шийдвэр гарсан даруйд буюу энэ сарын 4-ний өдөр Н.Түвшинбаярыг албадан баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. 

Харин ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяраас коронавирусний халдвар илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт ганцааранг нь тусгаарласан, биеийн байдал хэвийн байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярын давтан шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд сөрөг гарчээ. Харин өнгөрсөн лхагва /2021.04.16/ гарагт давтан шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан аж. Түүний хувьд эхний тунгийн вакцинаа хийлгүүлсэн байжээ. 

Н.Алтанхуяг хуулийн төсөл өргөн барив
Н.Алтанхуяг хуулийн төсөл өргөн барив
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.