ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 24 секунд
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР

ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР

14325425445562dd50bb721ЗУНЫ ЭХЭН ХАРАГЧИН МОГОЙ САР

  • Аргын тооллын: 2016.5.20, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 06.08-21.30
  • Үс засуулбал: Эд мал арвидна
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй

Аргын тооллын 5 сарын 20, Сугар гараг. Билгийн тооллын 14, Салхины эх одтой, хар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

САЖЯ-ыг авч үлдсэнээр энэ удаагийн чуулган өндөрлөлөө
САЖЯ-ыг авч үлдсэнээр энэ удаагийн чуулган өндөрлөлөө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.