Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 25 секунд
Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 16. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 26. Сугар гараг. Онгоц одтой, зургаан цагаан мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх , зэрэг дэвших, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгоход сайн. Гүүр тавих, газар малтах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

 

* * *Өрнийн зурхай * * * 

 

Хонь (3/21-4/19)

Хувь заяанд гэнэтийн эргэлт гарна гэж одод сэрэмжлүүлж байна. Амрагийн харилцаанд анхаарал, болгоомжтой ханд. Энэ өдөр та эсрэг хүйсний хүнтэй харилцаагаа бэхжүүлэх эсвэл хагацах эсэхээ шийдэх хэрэг гарна. Эрсдэлтэй төсөл бүү барьж ав. Мөн өнөөдөр арилжаа наймаа хийх буюу өндөр үнэтэй, тансаг бараа сэлт худалдаж авсны хэрэггүй. Тэрний оронд ном уншиж, хорвоогийн сонин хачныг олж авахыг хүс.

Үхэр (4/20-5/20)

Харилцаанд бий болох эмх замбараагүй байдал, аль эсвэл андуурал эндүүрэлтэй зүйлс таныг бүхэл өдрийн турш дагалдах ба тэдгээр нь танаас эрс шийдэмгий, тууштай, ер бусын үйл хөдлөл хийхийг шаардана. Чин хэрэг дээрээ авч хэрэгжүүлэх арга хэмжээг тань эргэн тойрны хүмүүс таашаан хүлээн авахгүй байсан ч энэ нь таныг зогсоохгүй, өөрийн авьяас чадвар, мэдлэг боловсролдоо итгэ. Өнөөдөр сэтгэл санааны байдал чинь тийм ч сайнгүй байгаа учраас бизнесийн болон хуулийн тохиролцоо хэлэлцээрээ хойшлуул.

Хамтатгах (5/21-6/21)

Эрч хүч буурахтай холбогдсон таагүй өдөр. Хөрөнгө оруулалт шаардсан том хэмжээний зүйл худалдан авах болон арилжаа наймааны ажлыг хийхгүй бай. Аз турших, эзэрхэг түрэмгий байх, олноос онцгойрох гэсний шаардлагагүй. Харилцан буулт хийхийг шаардсан асуудлууд гарах бололтой. Аливаа холбоо харилцааг цөөрүүлж, тохиолдлоор хэн нэгэнтэй танилцахаас татгалз.
 

 Мэлхий  (6/22-7/22)   

Ухамсар ба мэдрэмж хоёрдож хуваагдахаар зөрчилтэй өдөр. Үүнээс болж сэтгэл санааны байдал эрс унаж болохоос гадна алдаатай тооцох, бодит байдлыг буруугаар тусгаж авахад хүрнэ. Ялагдсан мэлхийнүүд зарчимгүй болж дутагдалтай талаа гаргах хандлагатай болж ирнэ. Сэтгэцийн өвчинд өртөмтгий, хэтэрхий мэдрэмтгий мэлхийнүүд болгоомжтой байх хэрэгтэй.
 

Арслан (7/23-8/22)   

Хууран мэхлэлт, худал хуурмагын өдөр. Гүжир гүтгэлгэд өртөх, аль эсвэл хар муу санаатны зүгээс аюул ирнэ. Найдваргүй хүмүүстэй бүү түншийн харьцаа тогтоо. Олон жил нөхөрлөсөн ч шудрага журамгүй хүнд итгэх шаардлага байж болохгүй. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуулж, ужиг хууч өвчин сэдрэхээс сэргийлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай.
 

Охин (8/23-9/22)    

Ажил хэргийн янз бүрийн үйл ажиллагаанд амжилт олох нь эргэлзээтэй, арилжаа наймаа ашиг авчрахгүй, эсвэл зарцуулсан хүчин чармайлттай дүйцэхүйц ашиг өгөхгүй нь бололтой. Гэхдээ эмэгтэй охины орднынхны энерги хувьсан өөрчлөгдөж, хуран цугларах, амьдралын аз жаргалыг мэдрэх өдөр. Гэрлэлтээ батлуулах болон хайртай хүнтэйгээ болзох шинэ танилтай болоход таатай өдөр.
 

Жинлүүр (9/23-10/22)   

Хайр дурлал, сэтгэл санаагаа ариутгахад таатай өдөр. Мөнгө олох эсвэл дээшлэх боломжийг удаан хүлээлгэхгүй тун удахгүй сайхан мэдээ дуулгах болно. Ялангуяа бүтээлч чадамж нь амжилтыг дагуулна. Тооцоотой, хянамгай байдал нь дурын ажил тань ашигтай байж үр өгөөжөө өгөх болно. Энэ өдөр эхэлсэн ажил амжилттай дуусгавар болно. Магадгүй хамаатан садантайгаа үл ойлгоцолд хүрэх болно.

Хилэнц (10/23-11/21)   

Олон нийтийн зүтгэлтэн болон хууль, анагаахын салбар ажиллагсдад аз тохиох өдөр. Бусад өдрүүдээс нилээн хүнд өнгөрөх нь учир нь шийдвэрлэгдээгүй ажлаа анхаарах мөн гэнэтийн асуудал гарч ирнэ. Мэргэжлийн хүрээний ажлаас гадна хар муу санаатнуудын гаргасан алдаанаас болоод сэтгэл санаа тавгүйтнэ.
 

Нум (11/22-12/21)    

Бүх төрлийн харилцаанд тааламжтай өдөр. Хийж гүйцэтгэхээр зорьсон зорилгоо биелүүлэх замд байх бүхий л шалгалт сорилт, саад тотгорыг та даван туулж чадна. Удирдлага болон хамтрагч тань өршөөлгүй хандах болно. Арга заль сэрэмжтэй байдап алдаагаа засаж чадна. Олон хүмүүс цугларсан газар мөн харанхуй газраас хол байгаарай. Ямар ч зөрчилдөөн маргаан гарсан байлаа ч өөрийхөөрөө ажлаа хийж өөрчлөлтийг бий болго.
 

Матар (12/22-1/19)   

Таагүй өдөр. Ажилдаа хэтэрхий их идэвхийлэн зүтгэх хэрэггүй гэж одод сэрэмжлүүлж байна. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд хүчээ ухаалгаар хуваарилах хэрэгтэй. Үүссэн нөхцөл байдалд тохируулан, толгойгоо ажиллуулах шаардлага гарна. Та хариу арга хэмжээгээ аль болох хурдан авах ёстой шүү.
 

Хумх (1/20-2/18)   

Шүүмжлэл дагуулсан өдөр. Магадгүй энэ ордны эрчүүд сэтгэл татмаар санал хүлээн авна. Гэхдээ бүтэшгүй санаа байна гэдэгт бүү эргэлзээрэй. Магадгүй гэр бүлийн асуудал хурцадна. Хайрттайгаа анхааралтай харьцаарай. Харин бүсгүйчүүд өөрийн айдас эргэлзээнээс салж чадна. Тойруу замаар яваад байлгүй илүү шийдэмгий байгаарай.
 

Загас (2/19-3/20)

Таагүй өдөр. Гэнэтийн таагүй зүйлс гарч ирснээр найз нөхөдтэйгээ үл ойлголцолд хүрч болзошгүй байна. Өөрийн боломжоо дүгнэх хэрэггүй, илүү бодит амьдрал дээр тулгуурла. Од гараг бусад өдрүүдээс илүүтэй энэ өдөр биеэ барихыг зөвлөж байна. Гараг нарны эсрэг оршиж байгаа тул элдэв уруу таталтанд орохгүй байхыг одод эрхэс зөвлөж байна. Сонирхдог зүйлээ хийх нь энэ үдшийг таатай өнгөрөөх арга мөн.

 

Улстөрч бөхчүүдийн замналыг А.Сүхбат, Х.Цагаанбаатар нар үргэлжлүүлэх үү
Улстөрч бөхчүүдийн замналыг А.Сүхбат, Х.Цагаанбаатар нар үргэлжлүүлэх үү
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.