“Улаанбаатар марафон-2015” Олон улсын гүйлтийн онлайн бүртгэл эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 46 секунд
“Улаанбаатар марафон-2015” Олон улсын гүйлтийн онлайн бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон-2015” Олон улсын гүйлтийн онлайн бүртгэл эхэллээ

 

 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоол, "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор "Улаанбаатар Марафон-2015" олон улсын гүйлтийг 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулна.

Гүйлтийн ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,  Эрүүл мэнд, спортын яам,  Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, хамтран зохион байгуулагчаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Захирагчийн Ажлын алба, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын Хөнгөн атлетикийн холбоо,  Монголын хэт холын Марафон гүйлтийн холбоо, "Ар Монгол Tрайвел” групп, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоо ажиллах юм.

Марафон гүйлтийн нээлтийн ажиллагаа мөн өдрийн 09.00 цагт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Гүйлтийн гарааг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гаргаж, тус бүрийн маршрутаар гүйж Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд барианд  барина.

Тэмцээнийг мэргэжлийн буюу марафон, сонирхогчдын гүйлт гэсэн 2 төрлөөр зохион байгуулна.

Марафоныг 18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэгчдийн дунд хагас марафон /21095 м/, бүтэн марафон /42195м/ гүйлтийн тэмцээнийг зохион байгуулна.

Сонирхогчдын гүйлтийг 4 насны ангиллаар 3 зайд зохион байгуулна.

  • 10000 м         18-аас дээшнас /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
  • 5000 м           12-17, 18-35, 36-54, 55-аас дээш нас /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
  • 1.5 км             Гэр бүлийн гүйлт
  • 1.5 км             Хөгжлийн бэрхшээлтэй иргэд (тэргэнцэртэй, хараагүй).

Гүйлтэнд оролцогчдын бүртгэлийг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл www.ub-marathon.ub.gov.mn сайтэд онлайнаар явуулна. Бүртгэлд хувь хүн, гэр бүл, байгууллагаараа хамрагдаж болно.

1.5 км, 5 км зайд оролцох хүмүүс 2000 төгрөг (зөвхөн энгэрийн дугаар) эсвэл 15000 төгрөг (энгэрийн дугаар, футболк, малгай) төлбөрийн хураамжаас сонголт хийх боломжтой.

- 10 км-ээс дээш зайд оролцох хүмүүс 15000 төгрөг төлнө. Хураамж төлөөгүй гүйгчдэд энгэрийн дугаар олгохгүй бөгөөд дугаар аваагүй гүйчдийг барианд барихгүй ба амжилтыг тооцохгүй.

Бүртгэлийн хуудас, гүйлтийн хураамжийг төлөх дансны дугаарыг http://www.ub-marathon.ub.gov.mn сайтад байршуулсан байна.

Би халуухан байна уу?
Би халуухан байна уу?
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.