Улсын нууц задруулсан Ж.Баатарыг хоёр сар нуусан экс Ерөнхийлөгчийн хүргэн Москвад томилогджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 19 секунд
Улсын нууц задруулсан Ж.Баатарыг хоёр сар нуусан экс Ерөнхийлөгчийн хүргэн Москвад томилогджээ

Улсын нууц задруулсан Ж.Баатарыг хоёр сар нуусан экс Ерөнхийлөгчийн хүргэн Москвад томилогджээ

Одоогоос хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Л.Гүндалай сэтгүүлчдийг урьж, “Надад нэг өвгөн өглөө” хэмээн Ц.Нямдорж хятадын тагнуулч гэх утга илэрхийлэхүйц материал тарааж, улсын нууцтай холбоотой асар том асуудал дэгдэж байлаа. Тухайн үед УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдын өндөр алба хашиж байсан Ц.Нямдорж гэнэтхэн хятадын тагнуул туршуултай холбоотой гэдэг мэдээлэл тарж, энэ мэдээллийг гадагш задруулсан хүн нь Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ж.Баатар байсан нь асуудлыг бүүр ч дэвэргэсэн хэрэг. Гэвч хамгийн сонирхолтой нь хятадын тагнуулын талаарх мэдээллийг олон нийтэд зарлаж, өөрөө улсын нууц задруулсан хэргээр шалгагдаж байсан ТЕГ-ын дарга асан Ж.Баатар гэнэтхэн ор сураггүй алга болж, дахиад л бөөн сенсааци үүссэн. Тагнуул, цагдаагийнхан хүч нэмэгдүүлэн эрж хайж, Ж.Баатарын төрсөн ах дүүсийн гэрийг нэгжиж, бүүр малынх нь саравч, өвсны хашааг нь хүртэл ухаж, хотоос гарсан машинуудад шалгалт хийж, хил давсан байж магадгүй гэдэг таамаг хүртэл дэвшүүлэн бүхэл бүтэн хоёр сар эрж хайсан. Тэр ч бүү хэл Ж.Баатар тагнуулчийг бусдын гарт амиа алдсан ч байж магадгүй гэдэг яриа тэр үед гарч ирж байлаа. Гэтэл хамгийн сонирхолтой нь хил даваад гарсан, хүмүүсийн гарт амиа алдсан гэдэг таамаглалд өртөөд байсан өнөөх улсын нууц задруулсан гэмт хэрэгтэн гэх  Ж.Баатар хоёр сарын дараа гэрийнхээ хажуу талын орцноос, бүүр тодруулбал Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын хүргэн Батжаргал гэгч залуугийн гэрт амьдарч байсан нь тогтоогдож хуулийнхан баахан элэг доог болоод өнгөрсөн. Тухайн үед Батжаргал гэгч залуу онц хүнд гэмт хэрэгт шалгагдаж байсан хүнийг нуун дарагдуулсан, мөрдөн байцаалтын явцад саад учруулсан, эрж хайх ажиллагаанд асар их өмнөг зарцуулж, улс хохирсон гэсэн ял зэм хүртэх дээрээ тулж байсан ч тэрээр ямар ч шийтгэл аваагүй. Учир нь экс Ерөнхийлөгчийн охин О.Очмаагийн нөхөрт хуулийнхан халдаж чадалгүй өнгөрч байсан удаатай. Харин энэ хэргээс хойш П.Очирбатын хүргэн хүү Батжаргалыгн талаар Монголчууд мэддэг болсон байх. Ц.Нямдорж гишүүн ч гэсэн үе үе бухимдаж, УИХ-ын чуулганы танхим дээр “2003 онд намайг тагнуул гэж Л.Гүндалай гишүүн зарлаж байхад энэ хэрэгт холбогдолтой хүн зугтаж, хоёр сар алга болоод П.Очирбат гэдэг хүний хүргэн Батжаргал гэдэг хүний гэрээс нь олдсон юм. Үүнийг Монголын ард түмэн мэднэ” хэмээн хашгирч байсан удаатай. П.Очирбат гишүүний дуулиант хүргэн Батжаргал тэгвэл дахиад л дуулиан тарьж эхлээд байна. Түүний эхнэр О.Очмаа өнгөрсөн жил ОХУ дахь Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр томилогдож очсон гэнэ. Гэвч нэг жилийн дараа тэрээр өөрийнхөө нөхөр Батжаргалыг ОХУ дахь Элчин сайдын яамны дэд консул гэсэн албан тушаалд томилуулжээ. Гэхдээ зүгээр ч нэг томилуулсангүй. Жил гаруйн өмнө дэд консулаар томилогдож очсон нэг эмэгтэйг гэнэт татуулж, нөхрөө энэ албанд томилуулжээ. Энэ асуудал өнөөдөр ГХЯ-ныхан дунд хэрүүлийн алим болон өнхөрч, томилолт хүлээж суугаа олон хүн энэ томлгоог эсэргүүцэн хэлэх үгээ олохгүй гайхацгааж байна. Тэд “ОХУ дахь Элчин сайдын яамыг анхны Ерөнхийлөгч П.Очирбат гэдэг хүн өмчилж авсан юм уу?” гэж хүртэл асууж байх юм. Учир нь П.Очирбат Ерөнхийлөгчийн охин ОХУ дахь элчин сайдын яаманд гурав дахь удаагаа, харин нөхөр нь хоёр дахь удаагаа томлогдож очоод байгаа нь энэ аж. Экс Ерөнхийлөгчийн хүргэн өмнө нь ажиллаж байхдаа архи дарс ууж хэл ам татлаж байсан. Тэгсэн хэрнээ зүгээр ажлаа хийж байсан хүнийг гэнэт татуулж өөрөө томилогдлоо гэдэг мэдээллийг тэд өгч байна. Дипломат ёс гэдэг нарийн дэг жаягтай, ёс горимтой. Нэг гэр бүлийн хоёр хүн нэг газар дипломатчаар ажиллаад байдаггүй. Гэтэл анхны Ерөнхийлөгчийн охин бэр хоёр хоюулаа ОХУ-д дипломат ажилтан гэдэг цолтой алба хашиж сууна. Гэвч үүний хажуугаар бас нэг дуулиан мандах нь тэр. Экс Ерөнхийлөгчийн хүргэн Батжаргал улсын нууц задруулсан хэргээр шалгагдаж байсан Ж.Баатарыг гэр орондоо нууж байсан 2003 онд тагнуулын Ерөнхий газрын даргаар Ц.Батсайхан ажиллаж байсан гэнэ. Өдгөө Ц.Батсайхан Москва дахь Эчлин сайдын яаманд консулаар ажиллаж байгаа. Батжаргал Батсайхан хоёр хэзээнээсээ таарамжгүй, нэг нь улсын нууц задруулсан хэргийг илрүүлж баатар болох гэж зүтгэж, нөгөөдөх нь улсын нууц задруулсан гэмт этгээдийг нуун дарагдуулж байсан хоёр. Үзэл бодол үйл хэргийн хоёр зөрөөтэй хүнийг нэг албан дээр дарга, дэд дарга гэсэн сэтэртэй тавьчихлаа. Лу.Болд албан тушаалын томилгоог хийхдээ ар өврийн хаалгаа л харж хийж байна гэсэн шүүмжлэл хүртэл өрнөөд байна.

Улаанбаатарт 13 хэм дулаан
Улаанбаатарт 13 хэм дулаан
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.