Гишүүн болоод 461 сая төгрөгийн орлоготой, 464 саяын хадгаламжтай болсон ЖДҮ-чин М.Оюунчимэг хөрөнгөө тайлбарлана уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 19 секунд
Гишүүн болоод 461 сая төгрөгийн орлоготой, 464 саяын хадгаламжтай болсон ЖДҮ-чин М.Оюунчимэг хөрөнгөө тайлбарлана уу

Гишүүн болоод 461 сая төгрөгийн орлоготой, 464 саяын хадгаламжтай болсон ЖДҮ-чин М.Оюунчимэг хөрөнгөө тайлбарлана уу

ЖДҮ-чин гэх хэргээ хуулийн байгууллагаас мулталж авч чадсан “ширэн нүүртэй” ЖДҮ-чин олон бий. Мөн хамаарал бүхий этгээдүүдэд холбогдох зээлийн хэрэг нь хэрхэн яасан нь мэдэгдэхгүй байгаа ч ЖДҮ-чин нэртэй, зээлийн данстай М.Оюунчимэг одоог хүртэл гишүүний бүрэн эрх хэмээх халхавчин дор шударга хүний дүр эсгэж сууна.

Дээрээс нь эрхэм гишүүн 2015 онд 14 сая төгрөгийн орлоготой байсан бол 2019 онд 26,5 сая төгрөг болтлоо өсчээ. Харин гэр бүлийнх нь орлого 30 саяас 461 сая болтлоо 15 дахин нэмэгдсэн нь яах аргагүй анхаарал татдаг. Гэтэл тэрбээр энэ их хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чаддаггүй.

Түүний хөрөнгө оруулгын мэдээллийг харвал 464 сая төгрөгийн хадгаламжтай, 870 сая төгрөгийн үнэлэмж бүхий 2 нийтийн орон сууц, 128 сая төгрөгийн Suzuki Grand Vitara, BMW, 528 маркийн автомашинтай, “Монси солюшн” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Шинэ цаг медиа” ХХК, “Интеркорн-Машинери” ХХК-ийн хувьцааг тус тус эзэмшдэг болохоо мэдүүлжээ. Энэ мэтчилэн М.Оюунчимэг гишүүн УИХ-д сонгогдсоноос нь хойш буюу 2015 оноос хөрөнгө, орлого нь жил тутам өссөн баримт байна.

Ийнхүү мөнгө төгрөгтэй болсондоо тэрбээр аархаж яваа. Иймдээ ч өөртэй нь холбоотой ямар нэгэн мэдээлэл гарах бүрт хариу тайлбар хийнэ. Ингэснээрээ хамгийн “хэрүүлч” гишүүн хэмээх цолыг ард түмнээс аваа биз. 2020 оны сонгуульд өрсөлдөхдөө хийсэн ажил байхгүй аргаа барахдаа ажлын тайландаа “Шатахууны үнийг буулгасан” хэмээн бичсэнийг нь тухайн үед хэвлэлүүд онцолж байв.

Түүнийг сонгогдсон тойрогтоо ямар ч ажил хийгээгүйг тойргийхон нь хэлээд л өгнө. ЧД-т улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн хэд хэдэн ажлуудыг “Миний хийсэн ажил” гээд хээв нэг хэлээд сууж байгаа нь арай л ичгүүргүй мэт. Угтаа бол дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгчдийн санаачилга, татвар төлөгч бидний мөнгөөр л хийсэн ажил шүү дээ.

Хадгаламжиндаа 464 сая төгрөгтэй М.Оюунчимэг гишүүн Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа жижиг дунд бизнесийхэнд очих ёстой ЖДҮХС-гаас зээл авч өгсөн компаниасаа 120 орчим сая төгрөгийн хахууль авсан гэсэн үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл тарж байв. Харин энэ талаар сэтгүүлчид асуувал “Би аваагүй, мэдэхгүй” гээд л “орилж” гарна. Хийсэн ажилгүй, хэрүүл тэмцэл хийж явдаг, түүнээс өөр чадах ажилгүй дөрвөн жил явсан М.Оюунчимэг ирэх дөрвөн жилд юу хийж өгнө гэж худлаа амлалт өгөөд явж байсан бол...

ЕГИПЕТИЙН ЦЭРГИЙНХЭН АНДУУРЧ ЖУУЛЧИД РУУ БУУДСАНААС 12 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ
ЕГИПЕТИЙН ЦЭРГИЙНХЭН АНДУУРЧ ЖУУЛЧИД РУУ БУУДСАНААС 12 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.