ТӨХ-ны дарга Д.Цогтбаатарт эсэргүүцлээ илэрхийлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
ТӨХ-ны дарга Д.Цогтбаатарт эсэргүүцлээ илэрхийлэв

ТӨХ-ны дарга Д.Цогтбаатарт эсэргүүцлээ илэрхийлэв

Төрийн өмчийн хорооын үүдэнд өчигдөр гэр барьж, тус хорооны дарга Д.Цогтбаатарын хууль бус шийдвэрийг эсэргүүцсэн суулт зарлахаар шийдсэн  О.Сэр-Одыг цагдаагийнхан “анхааралдаа” авчээ. О.Сэр-Од нь ТӨХ-нд 20 шахам жил мал эмнэлэг, хяналтын чиглэлээр ажилласан туршлагатай ажилтан аж. Тэрбээр биеэ эмчлүүлэхээр гурван сарын цалинтай чөлөө аваад эмнэлэг сувилал хөөцөлдөж явсаар ажилдаа буцаад иртэл оронд нь өөр хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилж, тэр нь “Та энд ажиллахгүй гээд хөөсөн” гэж байна. О.Сэр-Од уг нь Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын хэлтсийн даргаар нь ажиллаж байжээ. ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар харин  түүнийг тэтгэвэртээ гарах ойртсон болохоор ийнхүү гадуурхан шахсан хэмээн гомдол тавьж байгаа аж. Тиймээс эсэргүүцлээ илэрхийлж суулт зарлах гэсэн боловч өчигдөр ажлынхаа газрын үүдэнд барьсан гэрийг нь цагдаагийнхан хураан авчсан байна. Гэвч О.Сэр-Од тэмцэлээ үргэлжлүүлэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд очиж суухаар болжээ.

Б.Баяр

Tumen.mn  

Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 700 гаруй монгол залууст Австралид суралцах боломж олгосныг Элчин сайд онцлов
Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 700 гаруй монгол залууст Австралид суралцах боломж олгосныг Элчин сайд онцлов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.