Дуучин Э.Ганболорыг илэрхийлэх “Гурван үг”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
Дуучин Э.Ганболорыг илэрхийлэх “Гурван үг”

Дуучин Э.Ганболорыг илэрхийлэх “Гурван үг”

“Sweetymotion” хамтлагийнхан саяхнаас шинэ уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан оржээ. Хамтлагийн гурван бүсгүй энэ удаад уран бүтээлээ тун өвөрмөцөөр хүргэхээр зорьж, тус бүрдээ бие даасан хэд хэдэн дуу гаргахаар ажиллаж байна.

 

Тэгвэл өнөөдөр хамтлагийн ахлагч, дуучин Э.Ганболор өөрийн анхны бие даасан шинэхэн уран бүтээл болох “Гурван үг” дууныхаа клипийг үзэгч олондоо хүргэлээ.

 

Цэцээ, Ариука нар үгийг нь бичсэн энэхүү дууг "Ocean Grey" студийнхэн Э.Ганболорт зориулан бүтээжээ. Харин клипний зураг авалтыг Увс аймгийн Хяргас, Увс нуурын эрэг, Хэцүү хад зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад авсан байна. Мөн "V" студийн чадварлаг залуус тус клипэнд дрон ашиглан байгалийн гайхалтай тогтоцыг хөгжмийн аянд хослуулан авч гаргажээ.

Э.Ганболор "Бид гурав ганц ганцаараа өөрсдийн зан төрх, стилийг илэрхийлсэн дуу гаргахыг хичээлээ. Хамтлагт гурван хүний үзэл бодол шингэдэг бол энэ дуунд би өөрийнхөө бусдад мэдрүүлж, сонсгохыг хүссэн, дан төгөлдөр хуурын ая дор дуулсан, намайг илэрхийлэх дуу болсон гэж бодож байна" гэлээ.

 

Эх сурвалж: 24цаг.мн
Испаниас Монгол руу гашиш зөөдөг байсан монгол иргэнийг биечлэн авчирчээ
Испаниас Монгол руу гашиш зөөдөг байсан монгол иргэнийг биечлэн авчирчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.