9 улаан мэнгэтэй цагаагчин Үхэр өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
9 улаан мэнгэтэй цагаагчин Үхэр өдөр

9 улаан мэнгэтэй цагаагчин Үхэр өдөр



Өнөөдөр аргын тооллын 2015 оны гуравдугаар сарын 26. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн Хаврын дунд шарагчин Туулай сарын 07. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, 9 улаан мэнгэтэй цагаагчин Үхэр өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган.Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран  6 цаг 52 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хутаг уулаа ух гэж Засаг дарга нь уриалжээ
Хутаг уулаа ух гэж Засаг дарга нь уриалжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.