Танхай балмад авиртай ялтан Г.Алтанхүүгийн хэрэг дахин олны анхаарлын төвд орлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 39 секунд
Танхай балмад авиртай ялтан Г.Алтанхүүгийн хэрэг дахин олны анхаарлын төвд орлоо

Танхай балмад авиртай ялтан Г.Алтанхүүгийн хэрэг дахин олны анхаарлын төвд орлоо

altanhuu0313Найз бvсгvйгээ 48 цагийн турш зодож амийг нь хєнєєсєн ялтан Г.Алтанхvvгийн давж заалдах шатны шvvх хурал єчигдєр болж тvvнд холбогдох хэргийг нэмэлт мєрдєн байцаалтад буцаах шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, анхан шатны шvvхээс тvvнийг талийгаачийг vхэлд хvргээгvй харин биед нь гэмтэл учруулсан тогтоогдсон гэж гурван жилийн хорих ялыг ногдуулж байсан юм.
Шvvхийн энэхvv шийдвэрийг талийгаач бvсгvйн ар гэрийнхэн эсэргvvцэж Эрvvгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шvvхэд гомдол гаргаснаар єчигдєр ийнхvv хэргийг нь нэмэлт мєрдєн байцаалтад буцаахаар болсон гэсэн vг.

Уг нь тухайн vед талийгаач охинд хийсэн шvvхийн шилжилгээний дvгнэлт удаа дараа буруу гарсан талаар хохирогч талынхан болоод ємгєєлєгчид хэд хэдэн удаа мэдээлэл хийж, эсэргvvцэж байсан билээ. Шvvхийн шинжил­­гээний vндэсний хvрээлэн­­гээс талийгаачид хоёр ч удаа задлан шинжилгээ хийсэн. Эхний дvгнэлтээр талийгаач бvсгvйг “гадны нєлєєгvй” амь насаа алдсан гэх хариу гаргасан. Харин энэхvv шийдвэрийг ар гэрийнхэн болон ємгєєлєгчид нь эсэргvvцэн дахин задлан шинжилгээ хийлгэх хvсэлт тавьснаар хоёр дахь удаагаа ийнхvv шинжилгээ хийхэд талийгаачийг архины гvн хордлогод орсон буюу таван цул эрхтний дутмагшил гэх оношоор амь насаа алдсан гэсэн дvгнэлт гаргаж ялтан Г.Алтанхvv гурван жилийн ял авах болсон юм.

Єєрєєр хэлбэл, шvvхээс Г.Алтанхvv нь талийгаачийг зодож, бие махбодид нь санаатайгаар хєнгєн гэмтэл учруулсан нь талийгаачийн vхэлд шалтгаант холбоогvй байна гэж шvvх дvгнэсэн. Учир нь талийгаачийн биед учирсан хєнгєн гэмтлийн улмаас цєсний суваг, хvvдийн хананд гэмтэл учирсан болох нь задлан шинжилгээний дvгнэлт, эд эдсийн макро микро шинжилгээний дvгнэлтvvдээр тогтоогдоогvй юм. Ингэснээр ялтан Г.Алтанхvvд Эрvv¬гийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зvйлийн 98.1 буюу бусдын бие махбодид санаатайгаар хvндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг vйлдсэн гэм буруутайг тогтоож, гурван жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлvvлэхээр шийдвэрлэсэн юм. Ингэхдээ Эрvvгийн хуулийн 59 дvгээр зvйлийн 59.1-т заасны дагуу Шvvх цагдан хоригдсон хугацааг шvvгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцоод зогсохгvй тэрбээр хоёр жилийн дараа суллагдах боломжтой байсан юм.

Тиймээс хэргийг хэрэг биш болгосон хэмээн хуулийн байгууллагын зарим хvмvvс хvртэл vзэж байсан юм. Тодруулбал, дvvргийн прокурор Б.Баян-Очир хэрэгтний талаар мэдээлэл хийхдээ “Г.Алтанхvv нь 2013 оны арваннэгдvгээр сарын 3-12-ны єдрvvдэд єєрийн хамтран амьдрагч эмэгтэйг зодож олон тооны шарх сорви vлдээж амь насыг нь бvрэлгэсэн болохыг прокуророос тогтоосон. Харин шvvхээс талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон шvvхийн шинжил­­гээний хариуд эргэлзсэн учраас мєрдєн бай­­цаал­­­­тад буцаасан.

Прокуророос дахин хян­аад талийгаачийн амь насаа алдсан буруутан нь Г.Алтанхvv гэж vзэж шvvхэд шилжvvлээд байгаа” гэж байсан юм. Тэгэхээр энэ удаад ялтан Г.Алтанхvv дахин ял завших боломжгvй гэдгийг талийгаачийн ар гэрийнхэн хэлж байсан. Хамгийн гол нь vхсэн хvн vг хэлэх биш гэсэн шиг Г.Алтанхvv анхан шатны шvvх хурал дээр хvний санаанд оромгvй vг хэлж байсныг монголын ард тvмэн бvгд харсан. Харин тvvнд ял завших боломж олгосон хvмvvс нь Шvvхийн шинжилгээний vндэсний хvрээлэнгийнхэн. Тодруулбал, энэ хэрэг єнєєг хvртэл шийдэгдэж чадахгvй явж байгаа нь Шvvхийн шинжилгээний vндэсний тєвтэй холбоотой. Учир нь тэд “гадны нєлєєгvй” хэмээн удаа дараа мэдэгдэж тvvнд гурван жилийн ял ногдуулах боломжийг олгоод байсан. Энэхvv хэрэгт Шvvхийн шинжилгээний vндэсний тєв болон Шvvх эмнэл­­­­гийн хэлт­сийн дарга асан Г.Дагиймааг мєрдєн байцаалтад саад учруулж, зориуд хуурамч дvгнэлт гаргасан хэргээр шvvгчдэгчээр татаж байсан. Мєрдєн байцаалтын явц болон прокурорын хяналтад Шvvхийн шинжилгээний vндэсний тєв болон Шvvх эмнэлэгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа тэргvvтэй тус газрын шинжээч, эмч нар нь зориудаар хуурамч дvгнэлт гаргаж, хэн нэгэнд “vйлчилдэг” байсан нь ч тогтоогдсон гэдгийг хуулийнхан єєрсдийн амаараа хэлж байсан удаатай.

Ямартай ч олон нийтийн анхааралд ороод байсан уг хэргийн vнэн зєв нь одоо л нэг олдох нь бололтой. Хууль хяналтынхан ч гэсэн энэхvv харгис залуугийн гэр бvлийн нєлєєнд авталгvй шударга vнэнээр шvvж одоо л нэг зохих ёстой шийтгэлийг нь тvvнд vнэн зєвєєр ногдуулна гэж олон нийт харж байна.

Эх сурвалж:

 
 
 
79 дүгээр сургууль тэргүүллээ
79 дүгээр сургууль тэргүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.