Дархад үүлдрийн хонийг баталгаажуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 51 секунд
Дархад үүлдрийн хонийг баталгаажуулжээ

Дархад үүлдрийн хонийг баталгаажуулжээ

Хүнс хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн шийдвэрээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх суманд үржүүлж буй уртавтар биетэй, ноолуур ихтэй, бүдүүвтэр ноостой, мах-өөх, ноосны чиглэлийн  хонийг  Дархад үүлдрийн хонь гэж нэрлэн, бие даасан үүлдрээр  баталгаажуулсан байна.

 

Энэхүү “Дархад үүлдэр”-ийн хонины үржлийн ажлыг удирдан зохион байгуулсан ахмад мал зүйч ХААИС-ийн хүндэт доктор Б.Чутнай, Монгол Улсын зөвлөх мал зүйч Д.Доржсэмбэ,  Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Г.Баттулга нарыг уг үүлдрийн зохион бүтээгчээр батлан, ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд  гэрчилгээг  нь  гардуулан өгчээ.

ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР
ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.