Газрын тосны хайгуулын таван талбайд олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
Газрын тосны хайгуулын таван талбайд олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

Газрын тосны хайгуулын таван талбайд олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

Ашигт малтмал, газрын тосны газар нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс Газрын тосны тухай хууль болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/294 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Газрын тосны хайгуулын Номгон IX, Төхөм X хойд, Цагаан Элс XIII, Зүүнбаян XIV, Дарьганга XXIV талбайнуудад нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Хайгуулын талбайн захиалга хүлээн авах хугацаа 60 хүртэл хоног байдаг бөгөөд хайгуулын талбайд эхний захиалга хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор захиалга хүлээн авах эцсийн хугацааг төрийн захиргааны байгууллага зарладаг.

Сонирхсон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, хуулийн этгээд оролцох боломжтой бөгөөд дээрх сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 7777-1900 утсаар болон Газрын тосны хайгуулын хэлтэстэй холбогдох, [email protected] цахим шуудангаар захидал илгээн тодруулах боломжтой.

Дэлгэрэнгүйг: https://mrpam.gov.mn/news/2447/

Нөөцийн махны 58 хувийг борлуулжээ
Нөөцийн махны 58 хувийг борлуулжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.