Н.ЭНХТАЙВАН: МАХНЫ ЭКСПОРТЫГ "НЭГ ЦОНХ"-НЫ ЗАРЧМААР НЭМЭГДҮҮЛНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 58 секунд
Н.ЭНХТАЙВАН: МАХНЫ ЭКСПОРТЫГ “НЭГ ЦОНХ“-НЫ ЗАРЧМААР НЭМЭГДҮҮЛНЭ

Н.ЭНХТАЙВАН: МАХНЫ ЭКСПОРТЫГ “НЭГ ЦОНХ“-НЫ ЗАРЧМААР НЭМЭГДҮҮЛНЭ

“Экспортыг дэмжих зөвлөл”-ийн хоёрдугаар хуралдаан энэ оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Мах, махан бүтээгдэхүүний экспорт, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээ” сэдвээр Гадаад харилцааны яаманд болов.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хэлсэн үгэндээ манай улсын малын тоо толгой жилд дунджаар 5 саяар өсч, 70 гаруй сая толгой малтай болсон ч мах экспортлогч орон болж чадахгүй байгааг дурьдаж, ойрын хугацаанд хоёр хөрш улс руу гарч буй махны экспортыг нэмэгдүүлэх, цаашлаад АСЕАН, Ойрхи дорнодын орнууд руу экспортлоход өндөр ач холбогдол өгч ажиллахын чухлыг онцлов. Мөн  монгол махыг экологийн цэвэр бүтээгдэхүүн нэрээр дэлхийд гаргах, экспортыг нэмэгдүүлэхэд нэгдсэн бодлого, “нэг цонхны” зарчмаар уялдаа зохицуулалттай ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Жижиг ашиг сонирхолд хөтлөгдсөн үйлдэл, үйл ажиллагаа экспортын чадамж нөөцтэй бараа бүтээгдэхүүний нэр хүнд, эдийн засагт өгөх үр өгөөжид сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг анхааруулав.         

Хуралдаанд махны экспортын асуудлаар ХХААХҮЯ, МХЕГ, Мал эмнэлэгийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, МҮХАҮТ илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд хуралдааны мөрөөр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цаг хугацаатай төлөвлөгөө гаргаж, шуурхай ажиллахаар тогтов. 

Засгийн газрын 2018 оны 278 дугаар тогтоолоор баталсан “Монгол экспорт” хөтөлбөрийг  хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий “Экспортыг дэмжих зөвлөл”-ийг Ерөнхий сайдын захирамжаар 2019 онд байгуулсан. Зөвлөлийн даргаар Гадаад харилцааны сайд, дэд даргаар ХХААХҮ-ийн дэд сайд ажилладаг.

Алдармаа,Оюунтуул дуулиант нарын шүүх хурлын талаар...
Алдармаа,Оюунтуул дуулиант нарын шүүх хурлын талаар...
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.