Украины Запорожье мужийн захирагч ОХУ-д нэгдэх санал хураалтыг зохион байгуулах захирамж гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 23 секунд
Украины Запорожье мужийн захирагч ОХУ-д нэгдэх санал хураалтыг зохион байгуулах захирамж гаргажээ

Украины Запорожье мужийн захирагч ОХУ-д нэгдэх санал хураалтыг зохион байгуулах захирамж гаргажээ

Оросын цэргийн хяналтад байгаа Украины өмнөд бүсийн Запорожье мужийн Москвагаас томилогдсон захирагч тус мужийг ОХУ-д нэгтгэх асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулах захирамж гаргажээ.

Өчигдөр тус мужийн төвд болсон “Бид Оростой хамт” чуулганы үеэр захирагч Евгений Балицкий “Запорожье мужийг ОХУ-тай нэгтгэх санал хураалтын бэлтгэл ажлыг эхлүүлэх захирамжийг би өнөөдөр Сонгуулийн Төв Хороондоо өглөө” гэж хэлсэн байна.

Шийдвэрийг чуулганд оролцогчид алга ташин хүлээж авч, төгсгөлд нь ОХУ-ын төрийн дууллыг эгшиглүүлсэн тухай ТАСС агентлаг мэдээлжээ.

Украины өмнөд бүсийн Запорожье муж дайны эхний өдрүүдэд ОХУ-ын цэрэгт эзлэгдсэн юм. Сүүлийн үед Украины арми тус мужийг буцааж авахаар байлдааны ажиллагаа явуулж эхлээд байгаа.

ОХУ нь 2014 онд Крымийн хойгийг өөртөө нэгтгэхдээ мөн нутгийн иргэдийн дунд санал хураалт зохион байгуулж байжээ.

Запорожье мужид Европын хамгийн том атомын цахилгаан станц байдаг. Сүүлийн өдрүүдэд Украин, Оросын армиудын хооронд өрнөж буй тулаан уг станцад осол гарах эрсдэлийг нэмэгдүүлээд байна.

Эх сурвалж: ТАСС

О.Дашпагма: Коронавирусийн халдварын эсрэг нэмэлт тунг харьяалал харгалзахгүй хийж байна
О.Дашпагма: Коронавирусийн халдварын эсрэг нэмэлт тунг харьяалал харгалзахгүй хийж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.