Хөвсгөлийн хэвлэлийнхэн ургаа моддыг “хадаг”-ны хүлээснээс салгав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 1 секунд
Хөвсгөлийн хэвлэлийнхэн ургаа моддыг “хадаг”-ны хүлээснээс салгав

Хөвсгөлийн хэвлэлийнхэн ургаа моддыг “хадаг”-ны хүлээснээс салгав

 
Хөвсгөлийн хэвлэлийнхэн ургаа моддыг “хадаг”-ны хүлээснээс салгав
 

     Хөвсгөл аймгийн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, тус аймгийн “Скай” ТВ-ийн санаачлан энэ сарын 5-ны “Ханш нээх өдөр” моддыг боомилсон хадгийг цэвэрлэх үйл ажиллагааг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудныхаа хүчээр зохион байгуулжээ. Тэд Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутагт байдаг Наранбумбатын рашааны ойр орчмын ой моддыг мяндсан хадгийн хүлээснээс салгаж, байгаль дэлхий дахин сэргэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан байна.

      Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын энэхүү сайн үйлсийн аянг аймгийн Нэгдсэн эмнэлэг, Байгаль орчны газар, Мөрөнгийн хүрээ-Гандандаржаалин хийд болон хувь хүн, аж ахуйн нэгжүүд талархан хүлээн авч, хамтран ажиллажээ. Хөвсгөл аймгийн ган үзэгтнүүдийн санаачлага нийт салбарынхандаа уриалга болох нь гарцаагүй. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

                  А.НАРАН

Эх сурвалж: Тунгалаг.мн

 

Францад дөрвөн Монгол хүн харамсалтайгаар амиа алдав
Францад дөрвөн Монгол хүн харамсалтайгаар амиа алдав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.