Д.Сумъяабазар: Орон нутаг явах иргэд гуравдугаар сарын 1-нээс PCR шинжилгээний бичгээ үзүүлээд явж болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 55 секунд
Д.Сумъяабазар: Орон нутаг явах иргэд гуравдугаар сарын 1-нээс PCR шинжилгээний бичгээ үзүүлээд явж болно

Д.Сумъяабазар: Орон нутаг явах иргэд гуравдугаар сарын 1-нээс PCR шинжилгээний бичгээ үзүүлээд явж болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ дуусгавар болж байгаа юм. Өнөөдрөөс эхлэн хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гаргасан. 

 

Харин олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа юм.

Улаанбаатар хотынхоо нийгэм, эдийн засгийг хамтын хүчээр босгож ирье

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Иргэд, аж ахуйн нэгжүүд дүрэм, журмаа баримтлаад, халдвар хамгааллын дэглэмийг сайтар  мөрдөж ажиллах ёстой. Нийслэлийн 30 мянган төрийн албан хаагч чиглэл бүртээ арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Төр, иргэн, аж ахуйн нэгжийн гурвалсан холбоо маш чухал байна. Гурвуулаа хариуцлагатай байж, энэ цар тахлын хүнд үеийг давна. Хотын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжээд явна. Улаанбаатар хотынхоо нийгэм, эдийн засгийг хамтын хүчээр босгож ирье гэдгийг Хотын даргын хувьд иргэддээ уриалж байна” гэлээ.

Улаанбаатар хотоос гарах иргэд гуравдугаар сарын 1-нээс 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ-ын шинжилгээний бичгээ үзүүлээд явж болох юм байна. Харин орон нутгаас ирж байгаа зорчигчид асуумжаа бөглөөд Улаанбаатар хот руу нэвтэрнэ гэдгийг Хотын дарга хэлэв.
93 хүн осгож нас барав
93 хүн осгож нас барав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.