Ринчино БНМАУ-д Өвөрмонгол, Шинжааны Монголыг нэгтгэх гэж байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 57 секунд
Ринчино БНМАУ-д Өвөрмонгол, Шинжааны Монголыг нэгтгэх гэж байжээ

Ринчино БНМАУ-д Өвөрмонгол, Шинжааны Монголыг нэгтгэх гэж байжээ

1990 оноос БНМАУ-ын түүхийн бүх муу муухай Элбэгдорж Ринчиногоос үүдэлтэй гэх школ үүссэн билээ. Үүнийг хамгийн их дэлгэрүүлэгч нь Баабар. Гэтэл Ринчиногийн алсан гээд байгаа хүмүүсийг Блюмкин, Рыскулов, Цэрэндорж, Дамбадорж, Насанбат, Чойбалсан, Данзан нар алсан байдаг аж. Ринчино өөрөө хоёр Данзанг Рыскулов хөнөөсөн болохыг илрүүлээд, ихэд хилэгнэн Коминтернд нь мэдэгдсэн байдаг. Гэтэл Коминтерн "та хоёрыг маш их хүн алж байна гэж Цэрэндорж, Дамбадорж нар гомдол мэдүүлж байна, хоёуланг нь татна" гэж далимдуулан татжээ.
Ринчиног татагдахад Б.Цэрэндорж ихэд баясан, Дотоод яаманд их өөрчлөлт хийжээ. Э.Ринчино Хувьсгалт цэргийн зөвлөл (ХЦЗ) гэх байгууллагыг толгойлж байсан. Арми, дотоод яам гээд хүчнийхнийг нэгтгэсэн тийм байгууллага байжээ. ХЦЗ-ийн дарга байхдаа Э.Ринчино Өвөр Монгол, Шар Сүмийн Торгуудыг чөлөөлж нэгтгэх, тэндхийн монголчуудын үндэсний эрх чөлөөний тэмцэлд туслах төлөвлөгөө боловсруулж, зохих шийдвэрийг гаргаж байжээ. Гэвч Рыскулов энэ бүхнийг маш их аюултай, хортой, пролетарийн эсрэг гэхчлэн Зөвлөлт, Коминтернд мэдэгдэж, болиулжээ. 
Хэрэв Рыскулов байгаагүй бол, Монгол Улсын 1913-1915 оныхтой зүйрлэшгүй хүчтэй болж бэхжсэн арми Өвөр Монгол, Шинжааны Монголыг төлөөлөн нэгтгэж чадах байв. Учир нь тэр үед Хятад бараг муж бүрээрээ задран, дүжүүн гэх харгис цэргийн дарангуйлагчид нь том дээрмийн бүлэг болон хувирч, бусад мужийг дээрэмдэн талж, нэгтгэн боолчлохыг оролдож, төрийн төв дээд эрх мэдлийг булаалдаж, эх захгүй юм болж, дээрх монгол районуудад маш хэврэг байр суурьтай байв. Тэрийг ч мэдэж байсан Э.Ринчино Өвөр Монгол, Шинжааны Монголыг нэгтгэх ажлыг маш идэвхтэй зохион байгуулж байлаа.
Ринчино ийм аугаа их үйлсийн төлөө зүтгэж, бодож сэтгэж байсан тул хэн нэгнийг хорлон гүтгэж егүүтгэх хорон муу үйл хийж байгаагүй юм. 
Бодоо, Данзан хоёр зөрчилдөхөд “Монголчууд бид бие бие рүүгээ буу шагайх болж байна уу. Тэгж яавч болохгүй” гэж хэлж, бие биеэ хөнөөлгөх гэсэн үг яриаг нь эс хүлээж авч байжээ. Б.Цэрэндорж Ринчино, Данзан хоёрын хооронд их яс хаясан. Даян дэлхийн улс бүртэй тэгш сайн харилцваас зохилтой гэж ятган, өөрөө Данзанг хятадуудтай уулзуулчихаад, Ринчинод болохоор "Данзан хятадуудтай нийлж, төр эргүүлэх гээд байна шүү" гэж, эргээд Данзанд "Ринчино оросуудтай нийлж, төр эргүүлэх гээд байна шүү, чамайг хятадын тагнуул гээд байна" гэж байжээ. 
Ингээд энэ хоёр муудалцаж байж. Намын их хурал дээр Данзан Ринчино бол Монгол үндэстнийг нэгтгэх, мандуулах үнэхээрийн язгуурын үзэлтэй, зүтгэлтэй журмын нөхөр маань мөн гэж өөрийн үгээ хэлж байснаа, залгуулаад Б.Цэрэндоржийн шивнэсэн үгсийг хэлсэн байдаг. Ринчино ч уурлан маргажээ. Гэтэл Данзан дараа нь нөхцөл байдлыг ойлгоод, Ринчинотой эвлэрэх санал тавьсан, цаадах нь ч баясан хүлээж авсан байдаг. Гэвч Рыскулов, Цэрэндорж хоёр аль хэдийн махны машины кнопыг дарсан байжээ. 
Данзан бол хятадуудын тусын тулд явах хүн яавч биш агаад Ленинтэй уулзахдаа бидний зорилго бол Монгол дахь бүх хятадуудын толгойг аван устгах явдал мөн гэж мэдэгдэж, Ленин баян хятадуудын л толгойг авах хэрэгтэй, хятадууд бол бидний анд нөхөд шүү гэж хэлсэн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Зарим бичигт Блюмкинтэнгүүд, Цэрэндоржтонгууд хуурч мэхлэн, Ринчино, Сүхбаатар нарын нэрт удирдагчдаар гарын үсэг зуруулсан явдал байдаг. Тэд ч хуурагдсанаа мэдэж, хуурагдсан гэдгээ илэрхийлж байжээ.Тухайлбал, Ринчино явахдаа ХЦЗ-ийн итгэлт нөхөр Сандуйжавтаа Цэрэндорж нараас болгоомжлоорой гэж захижээ.
Харин Цэрэндорж нар 1925 онд Дотоод яам ямар ч хэрэг төвөг, ноцтой мэдээлэл илрүүлэхгүй байна, бүх ажилтнуудыг нь халж шинэчилье гэх санал тавьжээ. Харин туршлагатай, нэр хүндтэй кадр Сандуйжавыг халахаа түр азнажээ.

 

Б.Монголхүү: Муслим Магомаевын нэрэмжит дуулаачийн уралдаан оролцогчоос их нарийн мэдрэмж шаарддаг
Б.Монголхүү: Муслим Магомаевын нэрэмжит дуулаачийн уралдаан оролцогчоос их нарийн мэдрэмж шаарддаг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.