И.Мөнхжаргал: Ардчилсан намын даргын сонгуулийг 4-р сарын 3-нд зохион байгуулахаар товлосон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 39 секунд
И.Мөнхжаргал: Ардчилсан намын даргын сонгуулийг 4-р сарын 3-нд зохион байгуулахаар товлосон

И.Мөнхжаргал: Ардчилсан намын даргын сонгуулийг 4-р сарын 3-нд зохион байгуулахаар товлосон

Сонгуульд нэр дэвшигчдийг 2022 оны гуравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд бүртгэж, сонгуулийн сурталчилгааг гуравдугаар сарын 16-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд зохион байгуулах аж. Улмаар намын даргын сонгуулийн санал хураалтыг дөрөвдүгээр сарын 3-нд зохион байгуулахаар товлосон байна.

Тэрбээр “АН-ын даргын сонгуулийг 2021 онд зохион байгуулж, О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгосон. Түүнийг намын даргад батламжилхаар Улсын Дээд шүүхэд өргөн барьсан боловч Дээд шүүх түүнийг тодорхойгүй шалтгаанаар бүртгээгүй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас “АН-ын даргын сонгуулийг дүрэм, журмын дагуу дахин зарлаж, даргаа сонговол бүртгэхээс татгалзах зүйлгүй” гэдгийг тогтоолд тодорхой заасан учир АН-ын сонгуулийн товлон зарлаж байна. Өнөөдөр өөрийгөө намын дарга хэмээн зарлаж байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар АН-ыг төлөөлөх боломжгүй. Тиймээс намын даргын сонгуулийг зарлаж, зайлшгүй сонгох шаардлага үүссэн” гэдгийг тодотгосон юм.

Түүнчлэн гуравдугаар сарын 3-нд АН-ын Үндэсний бодлогын хороог хуралдуулахаар нийт гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна. Энэхүү хурлаар АН-ын дотоод сонгууль зарласан асуудлыг авч хэлэлцэх юм байна. Хурлаар дотоод сонгуулийг дэмжсэн тохиолдолд АН-ын Их хурлыг дөрөвдүгээр сарын 7-нд товлон зарлаж, шинээр сонгогдсон намын даргыг батламжлахаар төлөвлөжээ.

О.Мөнгөншагай: “Хурд” группын барилгын тусгай зөвшөөрлийг цуцална
О.Мөнгөншагай: “Хурд” группын барилгын тусгай зөвшөөрлийг цуцална
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.