Бор гөрөөс агнахгүй байхыг анхааруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
Бор гөрөөс агнахгүй байхыг анхааруулж байна

Бор гөрөөс агнахгүй байхыг анхааруулж байна

 

anhiihhoriotoiЯргуй идсэн бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна. Тус газрын байгаль орчны хяналтын байцаагч нархулгайн антай тэмцэх зорилгоор орон нутагт хяналт шалгалт хийж эхэллээ

        Мөн төлбөр төлж, тусгай зөвшөөрөл авалгүйгээр бор гөрөөс агнасан, барьсан тухай мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286, ажлын 263065 дугаарын утсаар хүлээн авч байна.

Хууль бусаар агнасан иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол байгаль орчны хяналтын улсын байцаагч захиргааны хариуцлага ногдуулдаг хуультай. “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр:

Гур                   330000

Зүр                   400000

Эр янзага          231000

Эм янзага         280000 төгрөг байдаг бөгөөд энэ үнэлгээг улсын байцаагчийн актаар хоёр дахин өсгөж нөхөн төлүүлдэг юм.

БОНХАЖ-ын сайдын тушаалаар тогтоосон тухайн жилийн хяналтын тоонд багтаан  иргэн эрхийн бичгээр, сум, дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр анчны үнэмлэхтэй иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэлийн зориулалтаар бор гөрөөс агнаж, барих тусгай зөвшөөрөл авдаг. Ингэхдээ тодорхой хэмжээний хураамж төлдөг юм.

 
 
 
Цаашид хэсэгчлэн хөл хорио тогтоох байршлууд
Цаашид хэсэгчлэн хөл хорио тогтоох байршлууд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.