Монгол Улсын хэмжээнд 98 мянган аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдгаас 15 мянга нь орон тооны мэргэжлийн нягтлан бодогчтой, 17 мянга нь гэрээт нягтлангаар тайлан гаргуулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Уг нь албан байгууллагууд татварын тайлангаа гаргах орон тооны мэргэжлийн нягтлан бодогчтой байх ёстой гэж хуульд заасан байдаг. Хэрэв орон тооны нягтлангүй бол гэрээт нягтлантай байх шаардлагатай. Харин дээрх үзүүлэлтээс харахад, үлдсэн 60 орчим мянган байгууллага татварын тайлан тооцоогоо мэргэжлийн хүнээр, үнэн зөв хийлгэж байгаа эсэх нь эргэлзээтэй гэж мэргэжилтнүүд үзжээ.